Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Шастир 10:7 - Ариун Библи 2013

7 Хөндий талд байсан израиль хүмүүс, цэргүүдийг зугтахыг мөн Саул болон түүний хөвгүүдийн үхсэнийг хараад өөрсдийн хотуудыг орхиж, зугтав. Тэгээд филистчүүд ирж тэнд нь суужээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

7 Хөндийд байсан бүх израиль хүн, Израилийн цэргүүд зугтан Саул болон түүний хүүхдүүдийг үхэхийг хараад, өөрсдийн хотуудаа орхин зугтацгаав. Филистчүүд ирж, тэнд нь амьдрав.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Шастир 10:7
9 Iomraidhean Croise  

Ийнхүү тэр өдөр Саул гурван хөвгүүнтэйгээ, өөрийн бүх гэрийнхний хамт үхжээ.


Дараа өдөр нь филистчүүд алагдагсдыг тонохоор ирэхдээ Саул болон түүний хөвгүүдийг Гилбоа ууланд үхсэн байхыг олж харав.


Би хотуудыг чинь балгас болгон ариун газруудыг чинь эзгүйрүүлнэ. Тааламжит үнэрийг чинь Би үнэрлэхгүй.


Та нараас үлдэгсдийн хувьд, Би дайснуудынх нь нутагт тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Навчны сэрчигнээ тэднийг элдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэтээр зугтаж унах болно.


Газрын чинь үр жимс, хүч хөдөлмөрийг чинь чиний таньж мэдэхгүй үндэстэн идэж, чи үргэлж дарлагдан нухлагдана.


Та нарын дунд байгаа ирмэл хүн чамаас дээшилж, улам улам дэвшиж, чи улам улам буурна.


Мидианы гар Израилийн дээр хүчтэй болов. Мидианаас болж, Израилийн хөвгүүд өөрсдөдөө нуувч болгон уул, агуй болон бэхлэлт дотор хоргодох газруудыг бэлтгэжээ.


Израильчууд аюулд орсноо (цэргүүд хүчтэй шахагдсаны улмаас) хараад агуй, бут сөөг, хавцал, газар доорх нүх, худагт нуугдав.


Хөндийн нөгөө талд болон Иорданы цаад талд байсан израиль хүмүүс, Израилийн эрчүүдийг зугтахыг мөн Саул болон түүний хөвгүүдийн үхсэнийг хараад өөрсдийн хотуудыг орхиж, зугтав. Тэгээд филистчүүд ирж тэнд нь суужээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan