Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 9:9 - Ариун Библи 2013

9 (Урьд Израильд хэн нэгэн нь Бурханаас лавлан асуухаар очихдоо “Үзмэрчид очъё” гэдэг байжээ. Одоогийн эш үзүүлэгчийг урьд цагт үзмэрч гэдэг байв.)

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

9 (Урьд Израильд хэн нэгэн хүн Бурханы хүслийг асуухаар очихдоо “Үзмэрчид очъё” гэдэг байжээ. Одоогийн эш үзүүлэгчийг урьдын цагт үзмэрч гэдэг байв.)

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 9:9
16 Iomraidhean Croise  

Хүүхдүүд нь эхийнхээ хэвлий дотор тэмцэлдсэнд —Ингээд байвал би яах вэ? гэж хэлээд, Ребека ЭЗЭНээс асуун залбирахаар одов.


Давидыг өглөө босоход ЭЗЭНий үг эш үзүүлэгч Гад дээр ирж, ийнхүү зарлиг болов. Гад Давидын үзмэрч байлаа. —


Тэгсэн ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгч болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад гэрчилж —Эцэг өвгөдөд чинь Миний тушаасан буюу зарц эш үзүүлэгчдээрээ дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийг дагаж, өөрсдийнхөө ёрын муу замуудаас эргэн Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун гэж айлдсаар байсан.


Давидын үзмэрч Гадад ЭЗЭН айлдахдаа —


Үзмэрч Самуел, Кишийн хүү Саул, Нерийн хүү Абнер, Зеруиагийн хүү Иоаб нарын ариусгасан бүхэн мөн хэний ч болов ариусган өргөсөн зүйл бүгд Шеломот болон түүний ах дүүсийн хамгаалалт дор байжээ.


Давид хааны үйлс, эхнийхээсээ эцсийнх хүртэл үзмэрч Самуелын шастир, эш үзүүлэгч Натаны шастир болон үзмэрч Гадын шастирт бичигдсэн бөгөөд


Үүдний сахиулаар сонгогдсон хүмүүс нь бүгд хоёр зуун арван хоёулаа байсан бөгөөд тосгоноороо удмын бичигт тэмдэглэгджээ. Давид болон үзмэрч Самуел ч тэднийг итгэмжит ажилд томилов.


Энэ явдлаас болж Аса үзмэрчид хилэгнэн түүнд уурласандаа түүнийг шоронд хийв. Мөн тэр үед Аса ард олны заримд нь хүч хэрэглэв.


Тэр үед үзмэрч Ханани, Иудагийн хаан Аса уруу ирж, түүнд —Чи өөрийн Бурхан ЭЗЭНд түшиглэлгүй, Арамын хаанд түшиглэсэн учраас Арамын хааны цэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ.


Учир нь ЭЗЭН та нар дээр Гүн нойрны сүнсийг цутгаж, Эш үзүүлэгчид та нарын нүдийг хааж, Үзмэрчид та нарын толгойг битүүлэв.


Тэд үзмэрчдэд “Бүү үз” гэж, Эш үзүүлэгчдэд “Зөвийг бидэнд бүү эш үзүүл! Бидэнд тааламжит үгийг ярь, Зэрэглээг эш үзүүл! гэдэг.


Амазиа харин Амост —Яв, үзмэрч ээ, Иудагийн нутаг уруу зугтаж, тэнд талхаа идэж, тэндээ эш үзүүл!


Бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байхсан билээ? Бүхлээрээ сонсгол байсан бол үнэрлэхүй нь хаана байх билээ?


Иошуаг нас барсны дараа Израилийн хөвгүүд ЭЗЭНээс —Канаанчуудын эсрэг довтолж, тэдэнтэй тулалдахад хэн бидний тэргүүнд явах вэ? гэж асуусанд


Тэд түүнд хандан —Бидний аян зам бүтэмжтэй болж, бид зорьсондоо хүрэх эсэхийг бидэнд мэдүүлэхийг Бурханаас асууж өгнө үү? гэв.


Тэгээд Саул, зарцдаа —Зөв, одоо явцгаая гэв. Ингээд тэд Бурханы хүн байгаа хот уруу явжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan