Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 9:5 - Ариун Библи 2013

5 Тэд Зуфын нутагт ирэхэд Саул зарцдаа —Буцаж явцгаая. Эс тэгвэл эцэг маань эм илжигнүүддээ биш, харин бидэнд санаа зовох болно гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

5 Тэд Зуфын нутагт ирэхэд Саул зарцдаа —Одоо буцацгаая. Эс тэгвэл эцэг маань илжигнүүддээ биш, харин бидэнд санаа зовох болно гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 9:5
7 Iomraidhean Croise  

Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм бус уу?


Та нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараана хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд зүдэж зүтгэдэггүй, ээрмэл ч хийдэггүй.


Маргааш нь өөртөө санаа тавих тул маргаашийн төлөө санаа бүү зов. Өдөр бүрийн зүдүүр өдөртөө хангалттай.


Тэд та нарыг синагог, захирагчид, эрх баригчдын өмнө аваачихад та нар өөрсдийгөө хамгаалж яаж, юу гэж ярих эсвэл юу хэлэх талаар санаа бүү зов.


Тэр шавь нартаа —Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов.


Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана нэрт нэгэн хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, ефраим хүн Зуфын дөч байв.


Чи өнөөдөр надаас салж явахдаа Бениамины хилийн Зелзад буй Рахелын булшны дэргэд хоёр хүнийг олж уулзана. Тэд чамд “Чиний хайхаар явсан эм илжигнүүдийг олсон билээ. Харагтун, эцэг чинь эм илжигнүүдийнхээ асуудлыг орхиод «Би хүүгээ яах вэ?» гэсээр та нарын араас санаа зовж байна” гэж хэлэх болно.


Lean sinn:

Sanasan


Sanasan