Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 8:7 - Ариун Библи 2013

7 ЭЗЭН, Самуелд —Ард олны чамд өгүүлэх бүхнийг буюу тэдний дуу хоолойг сонсогтун. Учир нь тэд чамаас татгалзан түлхэж байгаа юм биш, тэдний дээрх хаан байлгахгүй хэмээн Намайг түлхэн хаяж байгаа хэрэг юм.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

7 ЭЗЭН Самуелд —Ард олны чамд өгүүлэх бүхний талаарх тэдний дуу хоолойг сонсогтун. Учир нь тэд чамайг үл хэрэгсэж байгаа юм биш, харин тэднийг захирах хаан байхаас Намайг эсэргүүцэж байгаа хэрэг юм.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 8:7
22 Iomraidhean Croise  

Мосе —ЭЗЭН орой нь та нарт идэх мах өгч, өглөө нь та нарт цадтал талх өгнө. Учир нь Өөрийнх нь эсрэг та нарын гонгинон гомдоллохыг ЭЗЭН сонссон. Бид юу юм бэ? Гонгиноон чинь бидний эсрэг биш, харин ЭЗЭНий эсрэг юм гэв.


Би дуудсан боловч хэн ч хариулсангүй, Би дуугарсан боловч хэн ч чих тавьсангүй, Харин тэд Миний өмнө мууг үйлдэж, Хүсээгүйг минь сонгосон учраас Би мөн эрх хүслийг нь сонгож, Айдсыг нь тэдний дээр авчирна.”


“Долоон жилийн эцэст та нарын хүн нэгбүр нь та нарт зарагдсан бөгөөд зургаан жил та нарт үйлчилсэн еврей ах дүүгээ чөлөөлж, түүнийг өөрөөсөө эрх чөлөөтэйгөөр явуулах ёстой. Харин та нарын эцэг өвгөд Намайг дагаагүй, Надад чихээ тавиагүй.


Тэр надад —Хүний хүү, Би чамайг Израилийн хөвгүүд уруу, Миний эсрэг тэрсэлсэн тэрслүү ард түмэн уруу илгээж байна. Тэд ч, эцэг өвгөд нь ч энэ өдрийг хүртэл Миний эсрэг тэрсэллээ.


Гэсэн ч Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилийн хамаг гэр зөрүүд, гөжүүд юм.


Шөнө нь Бурхан, Балаам уруу ирж, түүнд —Хэрэв энэ хүмүүс чамайг дуудахаар ирсэн аваас босож тэдэнтэй хамт явагтун. Харин зөвхөн чамд Миний хэлснийг л чи хийх ёстой гэв.


Та нарыг хүлээн авах нь Намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авах нь Намайг Илгээгчийг хүлээн авсан хэрэг юм.


Та нарыг сонсогч нь Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсэгч нь Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсэгч нь Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ.


Харин түүний иргэд түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ.


Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй дайснуудыг минь нааш авчирч, өмнө минь тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.


Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ илүү агуу биш, мөн элч нь илгээгчээсээ агуу биш юм.


Гэвч Гидеон тэдэнд —Би та нарыг захирахгүй. Миний хөвгүүн ч та нарыг захирахгүй. ЭЗЭН та нарыг захирна гэв.


Гэтэл бүхий л гай гамшиг, зовлон шаналангаас чинь аварсан өөрсдийнхөө Бурханыг та нар өнөөдөр үл хэрэгсэн түлхэж, “Бидний дээр хааныг тавигтун!” гэцгээсэн. Тиймээс одоо Бурханы өмнө овог ба мянга түмээрээ зогсогтун гэж хэлэв.


Тэгээд Самуел бүх Израильд хандан —Харагтун! Та нарын надад хэлсэн бүгдийг буюу дуу хоолойг чинь би сонсож, та нарын дээр хааныг томилов.


Гэтэл Аммоны хаан Нахаш та нар уруу ирэхийг та нар хараад, хэдийгээр та нарын хаан Бурхан ЭЗЭН байсаар атал “Үгүй, биднийг хаан захирах ёстой” гэж надад хэлэв.


ЭЗЭН, Самуелд —Тэдний дуу хоолойг сонсож, тэдэнд хааныг томилогтун гэж айлдав. Тийнхүү Самуел, Израилийн хүмүүст —Хүн бүр өөр өөрсдийн хот уруу явагтун гэж хэлэв.


Би тэднийг Египетээс гаргасан өдрөөс өнөөдрийг хүртэл тэд Намайг орхин умартаж, өөр бурхдад үйлчилсээр ирснийхээ адил тэд чамд мөн үйлдэж байна.


Lean sinn:

Sanasan


Sanasan