Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 6:4 - Ариун Библи 2013

4 Тэгэхэд хүмүүс —Бидний Түүнд буцааж төлөх ялын тахил нь юу байх вэ? гэв. Тэд —Та бүгд болон танай ноёдын дээр буусан гамшиг нэг тул энэ нь Филистийнхээ ноёдын тоотой адил таван алтан булдруу, таван алтан хулгана байна гэж хариулав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

4 Тэгэхэд хүмүүс —Бидний Түүнд өргөх гэмийн тахил нь юу байх вэ? гэж асуув. Тэд —Филистийн ноёдын тоогоор таван алтан хавдар өвчин, таван алтан хулгана хий. Учир нь та бүгдийн дээр болон танай ноёдын дээр нэг л гамшиг буусан билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 6:4
10 Iomraidhean Croise  

Израилийн хөвгүүд Мосегийн үгээр үйлдэж, египетчүүдээс мөнгөн эдлэл, алтан эдлэл болон хувцас нэхжээ.


Египетийн зүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог) бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван ноёны газар нутаг буюу аввичуудын газар нутаг,


Тэгээд ЭЗЭНий Сүнс Самсоны дээр буув. Тэр Ашкелон уруу очиж тэдний гучин оршин суугчийг алаад, хувцсыг нь авч, гоёлын хувцсыг нь оньсого таасан хүмүүст өгөв. Уур хилэн нь бадарсаар тэрээр эцгийнхээ гэрт өгсөж ирэв.


Эдгээр нь Филистийн таван ноён, бүх канаанчууд, сидончууд, Баал-хермоны уулаас Лебо-хамат хүртэлх Ливаны ууланд нутаглаж байсан хивичүүд юм.


Үхээгүй хүмүүс нь булдруу өвчинд нэрвэгдэж, хотын гаслах дуун тэнгэрт хадаж байв.


ЭЗЭНий мутар ашдодчуудын дээр хүндээр дарж, Ашдод болон түүний нутаг дэвсгэр дэх хүмүүсийг Тэр сүйрүүлж, булдруу өвчнөөр цохив.


Түүнийг Гатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг асар их үймээн самуун авчрав. Бурхан, булдруут өвчин тархаан хотын хүмүүсийг их, бага гэлгүй бүгдийг цохив.


Та нар өөрийн булдруу өвчний болон энэ газрыг хоосруулагч хулганын дүрсүүдийг хийж Израилийн Бурханыг алдаршуулбал магадгүй та нар, та нарын бурхад мөн танай нутгийн дээрээс Бурхан мутраа авч хөнгөлнө буй заа.


ЭЗЭНий авдрыг авч тэргэн дээр тавь. Ялын тахил болгон төлөх алтан эдлэлээ хайрцагт хийж хажууд нь тавь. Тэгээд үүнийг илгээн явуулагтун.


Lean sinn:

Sanasan


Sanasan