Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 5:10 - Ариун Библи 2013

10 Тиймээс тэд Бурханы авдрыг Екрон уруу илгээв. Бурханы авдар Екронд хүрч ирсэнд екрончууд бархиран хашхиралдаж —Тэд биднийг болон манай ард олныг үхүүлэхийн тулд Израилийн Бурханы авдрыг бидэн уруу авчирлаа гэцгээв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

10 Тэд Бурханы авдрыг Екрон уруу илгээв. Бурханы авдар Екронд хүрсэнд екрончууд хашхиралдан, —Тэд Израилийн Бурханы авдрыг бидэн уруу авчирсан нь биднийг болон манай ард олныг үхүүлэхийн тулд юм гэцгээв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 5:10
13 Iomraidhean Croise  

Чамайг хаашаа ч явсан Би чамтай хамт байсаар, чиний өмнөөс хамаг дайсныг чинь устгаж байсан. Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил агуу нэрийг өгнө.


Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжнаас унаж бэртжээ. Тэрээр элч нарыг илгээж, тэдэнд —Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-зебубаас асууж мэдэгтүн гэв.


түүний хүү нь Забад, түүний хүү нь Шутела юм. Тэр газарт төрсөн Гатын хүмүүс Езер, Елеад нарыг алсны учир нь тэд гатчуудын мал сүргийг булаах гэснээс болсон байв.


Ашдодоос оршин суугчдыг, Ашкелоноос очирт таяг баригчийг Би таслах болно. Би Екроны эсрэг мутраа эргүүлж, Филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж Эзэн БУРХАН айлдаж байна.


Калне уруу очиж хар. Тэндээс агуу Хамат уруу оч, Дараа нь филистчүүдийн Гат уруу оч. Эдгээр хаанчлалаас илүү сайн юм та нарт байна уу? Эсвэл нутаг дэвсгэр чинь тэднийхээс илүү том юм уу?


Египетийн зүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог) бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван ноёны газар нутаг буюу аввичуудын газар нутаг,


Энэхүү хилийн шугам нь Екроны хойд талд хүрээд, Шиккерон уруу чиглэн эргэж, Баала уулаар үргэлжлэн, Иабнеелд хүрч, тэнгисээр төгсөнө.


Екрон орчин тойрныхоо суурин, тосгодынхоо хамт,


Газ, Ашкелон, Екроныг тус тусынх нь харьяа нутгуудтай хамт Иуда эзлэн авлаа.


Израиль болон иуда хүмүүс босож, уухайлан хашхирсаар филистчүүдийг Гат ба Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар нэг алагдсан филистчүүд унацгаасан байв.


Тиймээс тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан —Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилийн Бурханы авдрыг байсан газарт нь буцаа гэж шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун болж, Бурханы мутар тэнд маш хүндээр дарж байв.


Түүнийг Гатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг асар их үймээн самуун авчрав. Бурхан, булдруут өвчин тархаан хотын хүмүүсийг их, бага гэлгүй бүгдийг цохив.


ЭЗЭНий авдар филистчүүдийн тал нутагт долоон сар байлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan