Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 4:4 - Ариун Библи 2013

4 Тиймээс ард олон Шило уруу хүмүүсийг илгээж, херубуудын дээр орших түг түмдийн ЭЗЭНий гэрээний авдрыг тэндээс авч ирэв. Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар Бурханы гэрээний авдрын хамт тэнд ирлээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

4 Тиймээс ард олон Шило уруу хүмүүсийг явуулж, херубуудын дээр орших түмэн цэргийн ЭЗЭНий гэрээний авдрыг тэндээс авч ирэв. Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар Бурханы гэрээний авдрын хамт тэнд байлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 4:4
18 Iomraidhean Croise  

Харагтун, Задок бүх леви хүмүүсийн хамт Бурханы гэрээний авдрыг авчраад, буулган тавьж, хамаг ард олныг хотоос гарч дуустал нь Бурханы авдрыг Абиатарын хажууд байлгав.


Давид босож, херубуудын дээр залрагч түг түмдийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх ард олонтой Баале-иуда уруу явав.


ЭЗЭНий өмнө Хезекиа залбиран —Херубуудын дээр залрагч, Израилийн Бурхан ЭЗЭН! Зөвхөн Та дэлхий дээрх бүх хаанчлалын ганц Бурхан мөн. Та тэнгэр ба газрыг буй болгосон билээ.


Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавиач. Херубуудын дээр залрагч аа, гэрэлтээч.


Бениамин, Ефраим, Бас Манассегийн өмнө хүчээ босгож Биднийг аврахаар ирээч!


ЭЗЭН захирдаг. Ард түмэн чичрэгтүн! Тэрээр херубуудын дээр заларна. Газар дэлхий ганхагтун!


“Херубуудын дээр залрагч Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН, Та дэлхий дээрх бүх хаанчлалын ганц Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн.


“Харин Түүнийг бидэнд нигүүлсэнгүй хандуулахын тулд та нар одоо Бурханы тааллыг хайхгүй гэж үү? Та нар иймэрхүү өргөлүүдтэй байхад, Тэр та нарын хэн нэгнийг элэгсэгээр хүлээн авах уу?” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын эдлэл бүхнийг бүтээж дуусахад буюу хуаран нүүх болсон үед Кохатын хөвгүүд тэдгээрийг үүрч явахаар ирэх ёстой. Харин тэд ариун юмсад хүрэх ёсгүй, эс бөгөөс тэд үхэх юм. Энэ нь уулзалтын майхан дахь Кохатын хөвгүүдийн ачаа юм.


Хуаран нүүх болоход Аарон ба түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой.


Мосе Түүнтэй ярихаар уулзалтын майханд ороход гэрчлэлийн авдар дээр байсан хэлтрүүлгийн таг дээгүүрээс, хоёр херубын дундаас өөртэй нь ярих дууг тэр сонсов. Тийнхүү Тэр түүнтэй ярилаа.


Хөвгүүнийг хөхнөөс гармагц Ханна гунан бух, нэг ефа гурил, нэг тулам дарс авч, Шилод буй ЭЗЭНий өргөөнд хүүгээ дагуулан ирэв. Тэгэхэд хүү нь нялхаараа байлаа.


Шило дахь ЭЗЭНий тахилч байсан Елигийн гуч, Финехасын ач, Ихабодын ах Ахитубын хөвгүүн Ахиа ефод зүүж байв. Ионатаны явсныг хүмүүс мэдээгүй байлаа.


Ели өндөр настай болжээ. Өөрийнх нь хөвгүүд бүх Израильд юу үйлдэж байгааг, тэд бас чуулганы асрын үүдэнд үйлчилдэг эмстэй унтаж хэвтдэг тухай Ели сонсдог байв.


Lean sinn:

Sanasan


Sanasan