Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 4:3 - Ариун Библи 2013

3 Ард олныг хуаранд буцаж ирэхэд Израилийн ахмадууд —ЭЗЭН яагаад өнөөдөр биднийг филистчүүдийн өмнө цохиулсан бэ? Шилогоос ЭЗЭНий гэрээний авдрыг өөрсдөдөө авчиръя. Тэгвэл Тэр бидний дунд ирж, биднийг дайснуудын гараас аврах юм гэж хэлжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Ард олныг хуаранд буцаж ирэхэд Израилийн ахлагчид —ЭЗЭН яагаад өнөөдөр биднийг филистчүүдийн өмнө ялагдалд хүргэв? Шилогоос ЭЗЭНий гэрээний авдрыг өөрсдөдөө авчиръя. Тэр нь бидний дунд ирж, биднийг дайснуудын гараас аврах юм хэмээн өгүүлжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 4:3
34 Iomraidhean Croise  

Хаан, Задокт —Бурханы авдрыг хот уруу буцаан аваач. Хэрэв би ЭЗЭНий мэлмийд тааллыг олбол ЭЗЭН намайг дахин буцааж авчран, авдар болон Өөрийн оршихуйг үзүүлэх болно.


Давид өргөөндөө тухлан амьдарч байх үедээ эш үзүүлэгч Натанд —Хараач, би хуш модон өргөөнд заларч байхад ЭЗЭНий гэрээний авдар майхны хөшгөн доор байна гэв.


Бурхан, яагаад Та үүрд орхисон бэ? Яагаад Таны уур Бэлчээрийнхээ хонин сүргийн эсрэг уугина вэ?


Юунд Та мутраа, баруун мутраа татна вэ? Өвөр дотроосоо тэднийг устгаач!


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхийг чинь хөөхдөө өгсөн Салалтын гэрчилгээ нь хаана байна вэ? Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ? Үзэгтүн, та нар хилэнцээсээ болж худалдагдсан, Эх чинь ч гэмт үйлдлээс чинь болж хөөгдсөн.


«Мацаг барихыг маань яагаад Та хараагүй юм бэ? Бид номхон даруу болж байгааг яагаад Та ажиглаагүй юм бэ?» гэдэг. Үзэгтүн, мацаг барих өдрөө та нар таалал сонирхолдоо үйлчилж, Хамаг ажилчдаа мөлждөг.


Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ. Сонор нь сонсож чадахааргүй дүлий биш ээ.


Харин хилэнц чинь та нарыг Бурханаас хагацуулан Нүглүүд чинь Түүний нүүрийг Та нараас далдалжээ. Тиймээс Тэр сонсдоггүй.


Энэ нь та нар газар нутагт үржиж, олон болсон үед биелнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд дахин «ЭЗЭНий гэрээний авдар» гэж хэлэхгүй. Тэр нь санаанд ч орохгүй, түүнийг тэд бодох ч үгүй, үгүйлэх ч үгүй мөн тэр нь дахиад хийгдэхгүй.


«Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм» гэх хуурамч үгэнд бүү итгэ.


Ингээд тэд гурав хоногийн аянаар ЭЗЭНий уулнаас хөдлөн явсан бөгөөд амрах газрыг тэдэнд олохоор ЭЗЭНий гэрээний авдар тэдний урд талд гурван өдрийн туршид явав.


Авдрыг хөдлөх үед Мосе —ЭЗЭН, босооч! Таны дайснууд бутран тарж, Таныг үзэн ядагчид Таны өмнөөс зугтах болтугай гэдэг байв.


Овог бүрээс нэг мянгатыг Мосе дайнд илгээсэн бөгөөд тахилч Елеазарын хүү Финехас гартаа ариун савнууд болон түгшүүрийн дохионы бүрээнүүдийг аван тэдэнтэй хамт дайнд явав.


Бүх үндэстэн “ЭЗЭН энэ газарт яагаад ийм юм хийв ээ? Яагаад ийнхүү уур хилэнгээр шатав аа?” гэж хэлбэл


Энэ хуулийн номыг аваад, ЭЗЭН Бурханыхаа гэрээний авдрын хажууд тавь. Тэр нь та нарын эсрэг гэрч болж тэндээ байг!


Тэд итгэл сүсэгт дүртэй ч хүчийг нь үгүйсгэдэг. Чи тэднээс хол бай.


Тэнд утлага тахилын алтан ширээ, алтаар битүү бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.


та нар тэдэнд “Учир нь ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Иорданы ус таслагдаж байв. Уг авдар Иорданыг гатлан гарах үед Иорданы ус таслагдсан юм” гэж хэл. Тиймээс ч энэ чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв.


Тэгээд Нуны хүү Иошуа тахилч нарыг дуудан —Гэрээний авдрыг өргө. Хуцын эврэн долоон бүрээг долоон тахилчид бариулан ЭЗЭНий авдрын өмнө явуул гэж хэлэв.


Иошуа —А-яа, БУРХАН Эзэн, юунд Та энэ ард олныг Иорданыг гатлуулан авч ирэв? Зөвхөн аморичуудын гарт биднийг өгч устгуулахын тулд гэж үү? Бид Иорданы нөгөө талдаа суурьшин нутаглаж байсан ч болоосой!


Эзэн минь, Израиль өстөн дайсандаа нуруугаа харуулан зугтсанаас хойш би юу хэлэх вэ?


Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм.


Хэдий та нар энэ бүхнийг мэддэг ч гэсэн би одоо та нарт дахин сануулахыг хүсэж байна. Юу гэвэл, Египетийн нутгаас ард түмнийг Эзэн нэгтээ чөлөөлөөд, дараагийн удаад итгээгүйг нь устгасан юм.


Хөвгүүнийг хөхнөөс гармагц Ханна гунан бух, нэг ефа гурил, нэг тулам дарс авч, Шилод буй ЭЗЭНий өргөөнд хүүгээ дагуулан ирэв. Тэгэхэд хүү нь нялхаараа байлаа.


Саул Ахиад —Бурханы авдрыг энд авчрагтун гэв. Тэр үед Бурханы авдар Израилийн хөвгүүдтэй байв.


Филистчүүд Израильтай учран тулалдахаар жагсаж ирсэн бөгөөд тулаан газар авахад Израиль филистчүүдэд цохигдон филистчүүд хээр талд тэдний цэргээс дөрвөн мянга орчим хүнийг алав.


Lean sinn:

Sanasan


Sanasan