Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 4:2 - Ариун Библи 2013

2 Филистчүүд Израильтай учран тулалдахаар жагсаж ирсэн бөгөөд тулаан газар авахад Израиль филистчүүдэд цохигдон филистчүүд хээр талд тэдний цэргээс дөрвөн мянга орчим хүнийг алав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Филистчүүд Израильтай уулзан тулалдахаар жагсаалаар иржээ. Тулаан газар авахад, Израиль филистчүүдэд ялагдсан ба филистчүүд дайны талбарт дөрвөн мянга орчим хүнийг алав.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 4:2
13 Iomraidhean Croise  

Зам мөрөө нягтлаад, ЭЗЭНий зам уруу эргэцгээе.


Хэн ч мөрдөөгүй байхад тэд илдэнд өртөж буй мэт бие бие дээрээ бүдрэх болно. Та нар дайснаа эсэргүүцэн зогсох ямар ч хүчгүй байх болно.


Тэгтэл уулархаг нутагт амьдарч байсан амалекчууд болон канаанчууд буун ирж, тэднийг бут цохин, Хорма хүртэл тэднийг хядав.


Израилийн хөвгүүд өстөн дайснаа эсэргүүцэж чадахгүй бөгөөд тэд дайсандаа нуруугаа харуулан зугтсан. Учир нь тэд өөрсдөө хориг цээр болсон юм. Та нар өөрсдийн дотроос тэрхүү хориг цээртэй зүйлсийг бүгдийг устгахаас нааш Би та нартай цаашид хамт байхгүй.


Израиль болон филистчүүдийн цэргүүд өөд өөдөөсөө жагсаалаар ирцгээв.


Голиат зогсож, Израилийн цэргүүдийн жагсаал уруу хашхиран дуудаж —Та нар юунд тулалдахаар жагсан гарч ирэв? Би филист хүн, харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож, над уруу явуулагтун.


Ийнхүү Самуелын үг Израиль даяар тархав. Израиль филистчүүдтэй тулалдахаар гарч, Ебенезерийн дэргэд хуарагнан, харин филистчүүд Афект хуарагнан буув.


Тэгээд филистчүүд тулалдсанд Израиль цохигдон хүн бүр майхан уруугаа зугтав. Израилиас гучин мянган явган цэрэг хөсөр унасан нь аймшигтай том ялагдал байлаа.


Ард олныг хуаранд буцаж ирэхэд Израилийн ахмадууд —ЭЗЭН яагаад өнөөдөр биднийг филистчүүдийн өмнө цохиулсан бэ? Шилогоос ЭЗЭНий гэрээний авдрыг өөрсдөдөө авчиръя. Тэгвэл Тэр бидний дунд ирж, биднийг дайснуудын гараас аврах юм гэж хэлжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan