Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 4:10 - Ариун Библи 2013

10 Тэгээд филистчүүд тулалдсанд Израиль цохигдон хүн бүр майхан уруугаа зугтав. Израилиас гучин мянган явган цэрэг хөсөр унасан нь аймшигтай том ялагдал байлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

10 Тэгээд филистчүүд тулалдсанд Израиль ялагдан, хүн бүр майхан уруугаа зугтав. Израилиас гучин мянган явган цэрэг алагдсан нь аймшигтай том аллага байлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 4:10
19 Iomraidhean Croise  

Тэгээд тэд Абсаломыг авч, ойд гүнзгий нүхэнд хаяад, түүний дээрээс чулуу овоолон маш том овоо босгов. Хамаг израильчууд өөр өөрсдийн майхан уруу зугтацгаав.


Израиль хүмүүс тэнд Давидын зарц нарт цохигдон ялагдаж, тэр өдөр үй олон буюу хорин мянган хүн хядагдав.


Ингээд хаан босож, хаалганы дэргэд суув. Тэд бүх хүнд —Харагтун, хаан хаалганы хажууд сууж байна гэхэд ард олон бүгд хааны өмнө ирэв. Израиль хүмүүс өөр өөрсдийн майхан уруу бүгд зугтааж буцсан байв.


Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үл бүтэх эр тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруу буцацгаа гэж байв.


Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг израильчууд бүгд хараад, ард түмэн хаанд хариулан —Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа! Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд гэцгээв. Ингээд израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.


Тэгтэл нар шингэхийн алдад —Бүгд өөр өөрийн хот уруу, тус тусын нутаг уруу явцгаа гэх уриа цэргийн хуарангаар тархав.


Иуда, Израильд ялагдан хүн бүр өөр өөрсдийн майхан уруу зугтаажээ.


Абиа болон түүний хүмүүс тэднийг үй олноор хядан устгаж, Израилийн таван зуун мянган шилдэг эрс үхэж үрэгдэв.


Иуда, Израильд ялагдан, хүн бүр өөр өөрсдийн майхан уруу зугтаажээ.


Нум сумаар зэвсэглэсэн харваачид, Ефраимын хөвгүүд тулалдааны өдөр ухарсан.


“Нэрийнхээ оршихуйн газар болгон анх Би Шилог сонгосон. Тийш одоо очиж, Миний ард түмэн Израилийн муу муухай явдлаас болж түүнд юу хийснийг минь хар.


Би нүүрээ та нарын эсрэг хандуулах бөгөөд та нар дайсныхаа өмнө цохигдон унана. Үзэн ядагч өстнүүд чинь та нарыг захирах бөгөөд хэн ч мөшгөөгүй байхад та нар зугтах болно.


Хэрэв чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигуудыг нь дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ.


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи өөдөөс нь нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


ЭЗЭН, Самуелд —Харагтун! Би Израильд нэгэн зүйлийг үйлдэх ба үүнийг сонссон бүхний хоёр чих нь хангинах болно.


Филистчүүд Израильтай учран тулалдахаар жагсаж ирсэн бөгөөд тулаан газар авахад Израиль филистчүүдэд цохигдон филистчүүд хээр талд тэдний цэргээс дөрвөн мянга орчим хүнийг алав.


Lean sinn:

Sanasan


Sanasan