Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 30:8 - Ариун Библи 2013

8 Давид, ЭЗЭНээс лавлан —Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? гэж асуухад ЭЗЭН түүнд —Мөрдөгтүн, чи тэднийг хөөж гүйцэх нь ч баттай, бүхнийг аврах нь ч лавтай гэж хариулав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

8 Давид ЭЗЭНээс лавлан, —Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? хэмээн асуухад ЭЗЭН түүнд —Мөрдөгтүн, чи тэднийг заавал хөөж гүйцэн, бүхнийг аварч чадна хэмээн хариулав.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 30:8
21 Iomraidhean Croise  

Ийнхүү амалекчуудад булаалгасан бүх зүйлээ Давид эргүүлэн авч, алдсан хоёр эхнэрээ ч бас авран чөлөөлжээ.


Тэгээд Давид, ЭЗЭНээс лавлан —Би очиж эдгээр филистчүүд уруу довтлох уу? гэж асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун, филистчүүд уруу довтолж, Кеилаг аврагтун гэж айлдав.


Тэгэхэд Давид, ЭЗЭНээс —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав.


Давид ЭЗЭНээс лавлахад Тэрээр түүнд —Чи шууд явж очиж болохгүй. Тэдний араар тойрч ялам модны төглийн өмнө тэднийг дайр.


Тэгэхэд Давид дахин ЭЗЭНээс асуув. ЭЗЭН түүнд хариу болгож —Босож, Кеила уруу явагтун. Учир нь Би филистчүүдийг чиний гарт өгнө гэж айлдав.


Израилийн хөвгүүд өгсөж очоод, ЭЗЭНий өмнө үдэш болтол уйлалдав. Тэд ЭЗЭНээс —Миний дүү Бениамины хөвгүүдтэй тэмцэлдэхээр би дахин давших уу гэж асуув. ЭЗЭН —Түүний эсрэг хөдөл хэмээн айлдлаа.


Тэр Намайг дуудах агаад Би түүнд хариулна. Зовлон шаналанд Би түүнтэй хамт байна. Би түүнийг чөлөөлж, хүндлэлд аваачих болно.


Зовлон шаналангийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэнэ.”


ЭЗЭНий өмнө Уримийн шүүлтээр асуух тахилч Елеазарын өмнө тэр зогсоно. Тэр болон түүнтэй хамт Израилийн хөвгүүд буюу хотол түмэн бүхэлдээ түүний тушаалаар гарч, түүний тушаалаар орох болно гэлээ.


Саул ЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд зүүдээр ч, Уримээр ч, эш үзүүлэгчээр ч хариу өгсөнгүй.


Израилийн хөвгүүд босон, Бетелд очиж Бурханаас асуув. —Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний хэн нь түрүүнд явах вэ? гэсэнд —Иуда түрүүнд гэж ЭЗЭН айлдав.


Мөн тэр өдрүүдэд Аароны хөвгүүн болох Елеазарын хөвгүүн Финехас авдрын өмнө үйлчилж байв. Тэд —Би өөрийн дүү Бениаминтай дахин тэмцэлдэхээр мордох уу эсвэл болих уу гэсэнд ЭЗЭН —Дайрагтун. Маргааш Би тэднийг та нарын гарт өгөх болно гэж айлдав.


Саул, Бурханаас асуун —Би филистчүүдийн араас явах уу? Та тэднийг Израилийн гарт өгөх үү? гэж лавлав. Гэвч Бурхан тэр өдөр Саулд хариулсангүй.


булаагдсан эд юмс бүхнийг бас ач дүү Лот болон түүний эд юмс, эмэгтэйчүүд, ардууд бүгдийг нь эргүүлэн авчирчээ.


“Хөөж бариад, олзоо хуваая. Хүсэл бахаа тэднээр хангая. Сэлэм юугаа сугалъя, сөнөг тэд бидний гарт” гэж дайсан сайрхахад


Тэдний зүйлсээс жижиг ч, том ч, хөвгүүд ч, охид ч, олзлуулсан юмс ч, тэдэнд булаалгасан зүйлсийн нэг нь ч алдагдсангүй. Давид тэр бүхнийг буцааж авав.


Тэндээс Гидеон мөрдсөөр туйлдсан гурван зуун эрсийнхээ хамт Иордан голд хүрэлцэн ирж, гатлав.


Тиймээс тэд ЭЗЭНээс —Тэр хүн энд ирсэн үү? гэж лавлаж асуув. ЭЗЭН —Харагтун, тэр хөсгөн дотор нуугдаж байна гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan