Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 3:9 - Ариун Библи 2013

9 Тиймээс Ели Самуелд —Яв, хэвтэж амар. Хэрэв Тэр чамайг дуудвал чи “ЭЗЭН минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна” гэж хариул гэв. Ингээд Самуел явж, байрандаа хэвтэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

9 Ели Самуелд —Явж, хэвт. Хэрэв Тэр чамайг дуудвал “ЭЗЭН минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна” хэмээн өгүүлэгтүн гэв. Ингээд Самуел явж, орондоо хэвтэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 3:9
9 Iomraidhean Croise  

Бурхан ЭЗЭНий айлдахыг Би сонсохыг хүснэм. Учир нь Тэр Өөрийн ард түмэн хийгээд Бишрэлтнүүддээ амар тайвныг айлдана. Харин тэднийг мунхаглал уруу Бүү эргүүлээч!


Газар нутагт маань сүр жавхлан оршихын тулд Түүнээс эмээгчдэд аврал нь үнэхээр ойр байна.


Мосед тэд —Та бидэнтэй яриач. Бид сонсъё. Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхнэ гэв.


Дараа нь —Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод —Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд


Тэрээр —Бүү ай, үлэмж хайрлагдсан хүн ээ. Амар амгалан чамд байг. Тууштай бай, тийм ээ, тууштай бай! гэв. Тэр надад хэлэнгүүт би хүч тэнхээтэй болж, —Эзэн минь та намайг хүч тэнхээтэй болгосон учир ярьж хайрла гэв.


Бос, хотод оч. Юу хийх ёстойг чинь чамд хэлэх болно гэв.


тэр —Үгүй, харин би ЭЗЭНий дайчдын жанжнаар ирээд байна гэхэд нь Иошуа нүүрээрээ газарт унан, түүнд мөргөөд —Миний эзэн зарцдаа юу хэлэхсэн бол? гэхэд


Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил —Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел —Айлдаж хайрла. Боол тань сонсож байна гэв.


ЭЗЭН гурав дахь удаа Самуелыг дахин дуудахад Самуел босож, Ели уруу очин —Та намайг дуудсан учир би энд байна гэв. Тэгэхэд Ели балчир хөвгүүнийг ЭЗЭН дуудаж байжээ гэдгийг ажиж мэдэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan