Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 3:11 - Ариун Библи 2013

11 ЭЗЭН, Самуелд —Харагтун! Би Израильд нэгэн зүйлийг үйлдэх ба үүнийг сонссон бүхний хоёр чих нь хангинах болно.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

11 ЭЗЭН Самуелд айлдахдаа —Харагтун! Би Израильд нэгэн зүйлийг үйлдэх гэж байна. Түүнийг сонссон бүх хүмүүсийн хоёр чих нь хангинах болно.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 3:11
11 Iomraidhean Croise  

Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн, Би Иерусалим болон Иуда дээр бузар гамшгийг илгээх бөгөөд үүний талаар сонссон хэний ч хоёр чих нь хангинах болно.


Харагтун, горьдлого чинь хуурамч юм. Харцнаас нь ч хүртэл чи доош хаягдах уу?


Тэр өнгөрөх бүрдээ Та нарыг барина. Өглөөнөөс өглөөд, Өдөр шөнөгүй дайран өнгөрнө. Энэ мэдээг ойлгох нь Илт айдас байх болно” гэж айлдаж байна.


Тиймээс үзэгтүн. Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, Гайхалтай зүйлийг дахин бүтээнэ. Мэргэдийн нь мэргэн нь мөхөж, Ухаантнуудаас ухаан ялгах чадвар нь нууцлагдана” гэв.


“Иудагийн хаад болон Иерусалимын оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонс. Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Үзэгтүн, сонссон хүн бүрийн чих чичрэхээр тийм гамшгийг Би энэ газар дээр авчрах гэж байна.


Үндэстнүүдийн дунд хар! Ажиглацгаа! Алмайр! Гайхагтун! Учир нь та нар сонссон ч итгэж чадахааргүй нэгэн зүйлийг Би та нарын өдрүүдэд хийж байна.


Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж орон дэлхийд ирж буй зүйлсийг тэд ёрлож, айснаасаа ухаан алдана.


“Харагтун. Басамжлагчид аа, гайхацгаа, мөхөцгөө! Учир нь та нарын өдрүүдэд Хэн нэгэн нь тайлбарласан ч, Хэзээ ч та нар итгэхгүй тийм үйлийг Би гүйцэлдүүлэх болно” гэсэн байдаг гэлээ.


Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил —Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел —Айлдаж хайрла. Боол тань сонсож байна гэв.


Тэгээд филистчүүд тулалдсанд Израиль цохигдон хүн бүр майхан уруугаа зугтав. Израилиас гучин мянган явган цэрэг хөсөр унасан нь аймшигтай том ялагдал байлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan