Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 23:2 - Ариун Библи 2013

2 Тэгээд Давид, ЭЗЭНээс лавлан —Би очиж эдгээр филистчүүд уруу довтлох уу? гэж асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун, филистчүүд уруу довтолж, Кеилаг аврагтун гэж айлдав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Тэгээд Давид ЭЗЭНээс лавлан —Би очиж эдгээр филистчүүд уруу довтлох уу? хэмээн асуухад ЭЗЭН Давидад —Явагтун, филистчүүд уруу довтолж, Кеилаг аврагтун хэмээн айлдав.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 23:2
17 Iomraidhean Croise  

Үүний дараа Давид, ЭЗЭНээс лавлан —Би Иудагийн хотуудын аль нэг өөд өгсөж явах уу? гэж асуухад ЭЗЭН түүнд —Явагтун гэж айлдав. Тэгээд Давид —Би хаашаа явах вэ? гэж асуухад ЭЗЭН —Хеброн гэж айлдав.


Тэгэхэд Давид, ЭЗЭНээс —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав.


Давид ЭЗЭНээс лавлахад Тэрээр түүнд —Чи шууд явж очиж болохгүй. Тэдний араар тойрч ялам модны төглийн өмнө тэднийг дайр.


Тэгэхэд Давид, Бурханаас —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав.


Би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө Нүд минь чамайг ширтэн чамд зөвлөнө.


ЭЗЭН минь, замаа хүн өөрөө хардаггүйг би мэднэ. Алхмаа хүн өөрөө чиглүүлдэггүйг ч бас мэднэ.


ЭЗЭНий өмнө Уримийн шүүлтээр асуух тахилч Елеазарын өмнө тэр зогсоно. Тэр болон түүнтэй хамт Израилийн хөвгүүд буюу хотол түмэн бүхэлдээ түүний тушаалаар гарч, түүний тушаалаар орох болно гэлээ.


Тэгтэл удирдагчид тэдний хүнснээс хэсэглэн амссан бөгөөд ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй.


Иошуаг нас барсны дараа Израилийн хөвгүүд ЭЗЭНээс —Канаанчуудын эсрэг довтолж, тэдэнтэй тулалдахад хэн бидний тэргүүнд явах вэ? гэж асуусанд


Тиймээс тэд ЭЗЭНээс —Тэр хүн энд ирсэн үү? гэж лавлаж асуув. ЭЗЭН —Харагтун, тэр хөсгөн дотор нуугдаж байна гэв.


Саул, Бурханаас асуун —Би филистчүүдийн араас явах уу? Та тэднийг Израилийн гарт өгөх үү? гэж лавлав. Гэвч Бурхан тэр өдөр Саулд хариулсангүй.


Гэтэл Давидын хүмүүс өөрт нь —Харагтун, бид энд Иудад байгаа атлаа айж байна. Хэрэв бид Кеила уруу филистчүүдийн цэргийн эсрэг явбал ямар их айх бол гэж хэлэв.


Тэгэхэд Давид дахин ЭЗЭНээс асуув. ЭЗЭН түүнд хариу болгож —Босож, Кеила уруу явагтун. Учир нь Би филистчүүдийг чиний гарт өгнө гэж айлдав.


Ахимелехийн хөвгүүн Абиатар Давид уруу Кеилад байхад нь зугтаж ирэхдээ гартаа ефод авчирсан байв.


Давид, ЭЗЭНээс лавлан —Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? гэж асуухад ЭЗЭН түүнд —Мөрдөгтүн, чи тэднийг хөөж гүйцэх нь ч баттай, бүхнийг аврах нь ч лавтай гэж хариулав.


Lean sinn:

Sanasan


Sanasan