Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 22:23 - Ариун Библи 2013

23 Надтай хамт байгтун. Бүү ай. Учир нь миний амийг эрж буй хүн чиний ч амийг эрж байгаа тул надтай хамт чи аюулгүй байна гэж хэлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

23 Надтай хамт байгтун. Бүү ай. Учир нь миний амийг эрж буй хүн чиний ч амийг эрж байгаа тул надтай хамт чи аюулгүй байна хэмээн өгүүлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 22:23
11 Iomraidhean Croise  

Тэгээд хаан тахилч Абиатарт —Талбай уруугаа, Анатот уруу явагтун. Чи үхэх ёстой хүн боловч миний эцэг Давидын өмнө БУРХАН Эзэний авдрыг авч явж бас миний эцгийн бүх зовлонг хуваалцаж байсан учраас энэ удаа би чамайг алахгүй гэлээ.


“Таны Надад өгснүүдээс нэгийг нь ч Би алдаагүй” гэж Түүний айлдсан үг биелэгдэхийн тулд юм.


“Боол эзнээсээ илүү агуу биш” гэж Би та нарт хэлснийг санагтун. Тэд Намайг хавчсан бол та нарыг бас хавчих болно. Тэд үгийг минь сахисан бол та нарынхыг бас сахих болно.


Тэдэнтэй хамт байхдаа би Надад өгсөн нэрээр тань тэднийг хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэг нь ч эс мөхөв. Энэ нь Бичвэр биелэгдэхийн тулд ажээ.


Тэгэхэд та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно.


Тэрээр Зеруиагийн хүү Иоаб, тахилч Абиатар нартай хэлэлцсэн бөгөөд тэд Адониагийн ард туслахаар зогсож байв.


Тэрээр Давидад —Бүү айгтун. Учир нь миний эцэг Саулын гар чамд хүрэхгүй бөгөөд чи Израилийн хаан болж, би чиний дараа зогсох хүн болно. Миний эцэг Саул ч энэ тухай мэдэж байгаа гэж хэлэв.


Давид түүнд —Бүү эмээ! Би чиний эцэг Ионатаны төлөө чамд энэрэл хайрыг заавал үзүүлж, чиний өвөг эцэг Саулын бүх газрыг эргүүлж өгнө. Чи миний ширээнд үргэлж талх идэх болно гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan