Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 22:2 - Ариун Библи 2013

2 Шахалтад, өрөнд, сэтгэл уналтанд орсон бүхэн Давид дээр цугларч ирсэн бөгөөд Давид тэдний дээр удирдагч болов. Ийнхүү дөрвөн зуугаад хүн түүнтэй хамт байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Зовсон, өрөнд орсон, сэтгэлээр унасан бүх хүмүүс Давид дээр цугларч ирсэн бөгөөд Давид тэдний дээр удирдагч болов. Ийнхүү дөрвөн зуугаад хүн түүнтэй хамт байв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 22:2
22 Iomraidhean Croise  

Тэгээд цааш нь Хушаи —Хээр талд бамбаруушаа булаалгасан эвшийн адил эцэг чинь бас түүний цэргүүд догшин, хүчтэй эрчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд гаргууд мэргэшсэн хүн. Тэрээр ард олонтой хамт шөнийг өнгөрүүлэхгүй.


Урьд Саулыг бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдаж гардаг байсан. Тэгээд ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Израилийн удирдагч болно” гэж айлдсан гэж хэлэв.


Буцаж яваад, Миний ард түмний удирдагч Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ. Гурав дахь өдөр чи ЭЗЭНий өргөөнд очно.


Эш үзүүлэгч хөвгүүдийн нэгнийх нь эхнэр Елиша уруу хашхиран —Таны зарц болох миний нөхөр өөд болсон бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Гэтэл хоёр хүүхдийг минь боол болгон өөртөө авахаар зээлдүүлэгч ирлээ гэжээ.


Сөнөж буй хүмүүст сархдыг барь, Сэтгэлдээ гашуудсан хүмүүст дарсыг барь.


Баптисч Иоханы өдрүүдээс өнөөг хүртэл тэнгэрийн хаанчлал хүчирхэгжихэд, хүчирхийлэгчид ч бас хүчээ авав


Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.


Олон хөвгүүдийг цог жавхланд авчрахдаа тэдний авралын Эхлүүлэгчийг зовлонгоор төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд Түүгээр бүх юмс байдаг.


Ийнхүү Иефта өөрийн ах дүүсээс дайжин зугтаж Тобын нутагт амьдрах болжээ. Үл бүтэх хүмүүс Иефта уруу цуглаж түүний хамт явав.


Даны хөвгүүд Микад —Дуугаа аяд. Эс тэгвэл догшин хилэнтэй эрчүүд бид чамд халдаж чи өөрийнхөө амийг гэрийнхнийхээ амьтай хамт алдах болно гэв.


Ихэд шаналсан Ханна, ЭЗЭНд залбиран гашуунаар уйлж байв.


Давид тэндээс Моабын Мизпад очиж, Моабын хаанд —Бурхан надад юу хийж өгөхийг мэдэх хүртэл миний эцэг эх хоёрыг өөрсөдтэйгөө хамт байлгаач гэж гуйв.


Тэгэхэд Давид болон түүний зургаан зуугаад хүн босон Кеилагаас гарч, газар сайгүй тэнүүчлэв. Давидыг Кеилагаас оргосныг Саулд мэдэгдсэнд тэр мөрдөхөө зогсоов.


Давид хүмүүстээ —Хүн бүр илдээ биедээ агсагтун гэж тушаасанд хүн бүр илдээ зүүв. Давид ч бас илдээ зүүн, дөрвөн зуугаад хүн Давидыг дагаад, харин хоёр зуун хүн ачаа бараагаа харж үлдэв.


Түүнээс гадна ард олон бүгд өөр өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэл гашуудсанаас болж, Давид уруу чулуу шидэж, алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд шаналав. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав.


Маргааш өдийд Би чам уруу Бениамины нутгаас нэг хүнийг явуулна. Чи түүнийг Миний ард түмэн Израилийн захирагч болгон тосол. Тэр Миний ард түмнийг филистчүүдийн гараас аврах болно. Тэдний хашхираан миний өмнө ирсэн тул Би өөрийн ард түмнээ харав гэжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan