Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 20:3 - Ариун Библи 2013

3 Гэсэн ч Давид тангараглан —Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр “Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун” гэж хэлсэн билээ. ЭЗЭН амьд! Та ч бас амьд! Миний үхэл нэг алхмын зайнд ирээд байна гэж хэлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Гэсэн ч Давид дахин тангараглан —Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр “Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун” хэмээн хэлсэн билээ. Гэвч ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар үнэхээр тангараглаж байна. Үхэл бид хоёрын хооронд ганц алхмын зай буй хэмээн өгүүлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 20:3
18 Iomraidhean Croise  

Харин Иттаи хаанд —ЭЗЭН амьд! Бас хаан эзэн минь амьд! Амьд ч бай, үхсэн ч бай эзэн хаан минь хаа байгаа газар, боол би тантай хамт байна гэж хариулав.


Елиа, Елишад —ЭЗЭН намайг Бетел хүртэл илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша —ЭЗЭН амьд! Бас та амьд! Таныг би орхихгүй гэв. Тиймээс тэд Бетел уруу явав.


Елиа түүнд —ЭЗЭН намайг Иерихо уруу илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша —ЭЗЭН амьд! Бас та амьд! Би таныг орхихгүй гэж хэлэв. Тиймээс тэд Иериход ирлээ.


Тэгэхэд Елиа түүнд —ЭЗЭН намайг Иордан уруу илгээсэн учир чи энд үлдээч гэхэд Елиша —ЭЗЭН амьд! Бас та амьд! Би таныг орхихгүй гэв. Ингээд тэр хоёр цааш явав.


Үхлийн уяа намайг ороож, Үхэгсдийн орны урхинууд Намайг олж иржээ. Би зовлон шаналан хийгээд уй гашуутай учрав.


Тиймээс Зедекиа хаан, Иеремиад нууцаар тангараглан —Бидэнд энэ амийг бүтээгч ЭЗЭН амьд! Би чамайг үнэхээр алахгүй, амийг чинь хайгч энэ хүмүүсийн гарт өгөхгүй гэж хэлэв.


Хэрэв чи үнэн, шударга, зөвт байдалдаа «ЭЗЭН амьд!» хэмээн тангараглах аваас, Үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж, Түүн дотор тэд сайрхах болно.”


Амь амьдрал чинь дээсэн дөрөөн дээр тогтож, өдөр шөнөгүй айж эмээн амьдралдаа ямар ч итгэлгүй байх болно.


Чи Бурхан ЭЗЭНээсээ эмээн, зөвхөн Түүнд үйлчилж, Түүний нэрээр тангарагла.


Учир нь хүмүүс өөрсдөөсөө агуу нэгнээр андгайлдаг бөгөөд тэрхүү андгай тэдний хувьд аливаа зөрчлийг төгсгөх баталгаа нь болдог.


Ханна —Эзэнтэн минь ээ! Та амьд! ЭЗЭНд залбирахаар таны дэргэд энд зогсож байсан эмэгтэй би байна, эзэнтэн минь!


Давидыг тэрхүү филист хүний эсрэг гарч явах үед Саул хараад цэргийн жанжин Абнераас —Абнер аа, энэ залуу хэний хөвгүүн бэ? гэж асуужээ. Абнер —Хаантан минь, таны бие амьд! Би эс мэднэ гэв.


Ионатан түүнд —Тийм явдал хол байг. Чи алагдах ёсгүй. Үзэгтүн, миний эцэг их бага ямар ч хэргийг надад дуулгалгүй үйлддэггүй юм. Тэгэхлээр энэ хэргийг миний эцэг надаас яагаад нуух билээ? Тийм юм байхгүй гэж хэлэв.


Ионатан, Давидад —Хэлсэн бүх санааг чинь чиний төлөө би гүйцэлдүүлье гэв.


Тийм учраас одоо эзэнтэн минь, ЭЗЭН амьд мөн та ч амьд! ЭЗЭН таныг цус урсгахаар явахыг зогсоож, таны гараар өшөө авахыг нэгэнт болиулсан тул эзэнтэнд минь хор хөнөөл болохыг хүсэгчид болон дайснууд тань Набалтай адил болох болтугай.


Давид —Би нэгэн өдөр Саулын гарт устгагдах байх. Филистчүүдийн нутагт зугтаж очихоос өөр арга надад алга. Тэгвэл Саул намайг Израилийн хязгаар нутаг даяар эрж хайхаас цөхөрнө. Ингээд би түүний гараас зугтана гэж зүрхэндээ бодов.


Lean sinn:

Sanasan


Sanasan