Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 2:6 - Ариун Библи 2013

6 Үхүүлдэг нь ч бас амилуулдаг нь ч ЭЗЭН, Үхэгсдийн оронд унагадаг нь бас өргөж босгодог нь Тэр юм.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

6 ЭЗЭН үхүүлдэг, бас амьдруулдаг. Үхэгсдийн оронд унагадаг, бас босгодог.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 2:6
20 Iomraidhean Croise  

ЭЗЭН, Елиагийн дууг сонсож, хөвгүүний амь буцан ирж тэр амилжээ.


Израилийн хаан уг захидлыг уншаад, хувцсаа уран —Би хүнийг үхүүлж, амьдруулдаг Бурхан юм уу? Энэ хүнийг уяман өвчнөөс нь эдгээлгэхээр надад тэр үг илгээж байх гэж. Тунгаан бодоод үзэхэд, ингэснээрээ тэр миний эсрэг сөргөлдөхийг оролдож байгаа бус уу гэж хэлэв.


Тэрээр шархлуулдаг ч боож өгдөг. Тэрээр цохидог ч Түүний мутар эдгээдэг.


Үхлийн уяа намайг ороож, Үхэгсдийн орны урхинууд Намайг олж иржээ. Би зовлон шаналан хийгээд уй гашуутай учрав.


Түүний ариун хүмүүс ээ, Та нар ЭЗЭНд магтаалыг дуулж, Ариун нэрд нь талархал өргөгтүн!


Бурхан бол бидний авралын Бурхан юм. Үхлээс зайлах нь Эзэн БУРХАНых юм.


Надад олон зовлон шаналанг үзүүлсэн Та Намайг дахин сэргээж, Газрын гүнээс дахин татан гаргана.


Алах хийгээд анагаах цаг, Нураах хийгээд босгох цаг,


Таны үхэгсэд амилж, Цогцос минь босно. Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун. Таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ. Газар нь сүгүүдийг гаргана.


Тиймээс чи эш үзүүлэн тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Ард түмэн минь ээ! Би булшнуудыг чинь нээж, та нарыг булшнуудаас чинь гаргана. Би та нарыг Израилийн нутагт авчрах болно.


Тэр надад —Хүний хүү! Энэ яснууд амилах уу? хэмээсэнд би —Эзэн БУРХАН, Та мэднэ гэв.


Иона аварга загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно.


Есүс Мартад —Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна.


Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй!


амьд Нэгэн мөн. Би үхсэн байсан. Гэвч харагтун! Би үеийн үед амьд бөгөөд Надад үхлийн ба Үхэгсдийн орны түлхүүр бий.


Гэсэн ч Давид тангараглан —Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр “Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун” гэж хэлсэн билээ. ЭЗЭН амьд! Та ч бас амьд! Миний үхэл нэг алхмын зайнд ирээд байна гэж хэлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan