18 Харин балчир хөвгүүн Самуел маалинган ефод зүүгээд ЭЗЭНий өмнө үйлчилж байв.
18 Балчир хөвгүүн Самуел маалинган ефод өмсөн, ЭЗЭНий өмнө үйлчилж байв.
Давид, ЭЗЭНий өмнө хамаг чадлаараа бүжиглэв. Давид маалинган ефод бүсэлсэн байлаа.
Давид болон авдрыг үүрсэн бүх левичүүд, дуучид болон хөгжим ба дууны удирдаач Кенаниа нар ч мөн адил нарийн маалингаар хийсэн дээл өмсөв. Давид бас маалинган ефод өмссөн байлаа.
Тэдний хийх хувцас нь цээживч, ефод, нөмрөг, нэхмэл дотуур дээл, толгойн ороолт, бүс болно. Аарон нь Надад тахилчийн албанд үйлчлэхийн тулд тэд ахад чинь болон хөвгүүдэд нь ариун хувцас хийг.
Тэр түүнд дотуур дээл өмсгөж, бүс бүслүүлээд ефодын нөмрөг нөмрүүлж, ефод өмсүүлэв. Үүнийг тогтоохын тулд уран нэхсэн ефодын бүсээр түүнийг бүслэв.
Шило дахь ЭЗЭНий тахилч байсан Елигийн гуч, Финехасын ач, Ихабодын ах Ахитубын хөвгүүн Ахиа ефод зүүж байв. Ионатаны явсныг хүмүүс мэдээгүй байлаа.
Тэгээд Елкана Рамад байдаг гэртээ харив. Харин хөвгүүн нь тахилч Елигийн дор ЭЗЭНд үйлчлэв.
Миний тахилчид байж, Миний тахилын ширээн дээр тахиж, утлага уугиулж, Миний өмнө ефод зүүлгэхийн тулд Би Израилийн хамаг овгоос тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн бүх галан тахилыг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу?
Тэгэхэд хаан Доегт —Чи явж очоод, тахилч нарт халдагтун гэсэнд едом хүн Доег явж очоод, тахилч нарт халдаж, тэр өдөр маалинган ефод зүүсэн наян таван хүнийг алав.
Балчир хөвгүүн Самуел, Елигийн дор ЭЗЭНд үйлчилж байв. Тэр өдрүүдэд ЭЗЭНий үг ховор, үзэгдлүүд ч цөөн байв.