7 Эмэгтэйчүүд тоглон —Саул мянгыг, Давид түмийг алав гэж дуулалдав.
7 Эмэгтэйчүүд хөгжим тоглон, —Саул мянгыг алж, Давид түмийг алав хэмээн дуулалдав.
Харин ард олон —Та явж болохгүй. Учир нь бид зугтвал, тэд биднийг тоохгүй. Бидний хагас нь үхсэн ч тэд биднийг тоохгүй. Харин та бидний түмэн хүнтэй тэнцэнэ. Тиймийн тул та хотоос бидэнд туслахад бэлэн байх нь дээр гэв.
Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм. Өндөрт өргөмжлөгдсөн, Иаковын Бурханаар тослогдсон, Израилийн яруу дууллыг бичигч, Иессийн хөвгүүн Давид тунхаглаж байна.
Давид болон Израилийн бүх гэр дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ, товшуур хөгжимтэй, хамаг чадлаараа Эзэний өмнө бүжицгээв.
Мириам тэдэнд дуулан —ЭЗЭНд дуулъя! Тэр өндөрт өргөмжлөгдлөө. Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаялаа гэв.
Гэтэл зарц нар нь Ахишт —Энэ хүн тэр нутгийн хаан Давид гэдэг нь биш үү? Тэд түүний тухай “Саул мянгыг, Давид түмийг алав” гэж дуулж бүжиглэдэг бус уу? гэцгээв.
Давид энэ үгийг зүрхэндээ хүлээн авч, Гатын хаан Ахишаас ихэд айж эмээв.
Энэ хүн “Саул мянгыг, Давид түмийг алав” гэж дуулагддаг Давид биш үү? гэв.