3 Давидыг Ионатан амь шигээ хайрласан тул Давидтай гэрээ байгуулав.
3 Ионатан Давидыг өөрийн адил хайрласан тул Давидтай гэрээ байгуулав.
Гэвч хаан Саулын хүү болох Ионатаны хөвгүүн Мефибошетыг үлдээв. Давид болон Саулын хөвгүүн Ионатаны хооронд ЭЗЭНд тангарагласан тангаргийн улмаас амьд үлдээжээ.
Үерхэгчид нь хүнийг эвдэж болох. Үнэн хайрлагч нь ахаас ч илүү эвлэж болох.
Саул өөрийн хөвгүүн Ионатан хийгээд бүх зарцынхаа өмнө Давидыг алах тухайгаа ярив. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ.
Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн нүүрээрээ газар унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биенээ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.
Ионатан, Давидад —Амар тайван явагтун. Чи бид хоёр “ЭЗЭН чи бид хоёрын дунд болон миний үр удам ба чиний үр удмын хооронд мөнхөд байг!” гэж ЭЗЭНий нэрээр бие биендээ тангарагласан билээ гэв. Тэгээд Давид босож явав. Ионатан хот уруу буцжээ.
Учир нь та нар бүгд миний эсрэг хуйвалдсан билээ. Миний хүү Иессийн хүүтэй гэрээ байгуулахад надад дуулгасан хүн үгүй, эдүгээ ч миний төлөө сэтгэл нь өвдсөн эсвэл миний хүү боолыг минь миний эсрэг болгосныг ч надад дуулгах хүн байхгүй байна гэж зэмлэв.
Ингээд тэр хоёр ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Давид Хорешт үлдэж, Ионатан өөрийн гэр уруу буцав.