Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 16:11 - Ариун Библи 2013

11 Самуел, Иессид —Хөвгүүд чинь бүгдээрээ энд байна уу? гэхэд Иесси —Отгон хөвгүүн минь үлдсэн. Тэр хонио хариулж байгаа л даа гэв. Тэгэхэд Самуел Иессид —Хүн илгээж, тэр хөвгүүнийг авчрагтун. Тэр хөвгүүнийг энд иртэл, бид суухгүй гэж хэлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

11 Самуел Иессид —Хөвгүүд чинь бүгд энд байна уу? гэхэд Иесси —Отгон хөвгүүн минь үлдсэн. Харагтун, тэр хонио хариулж байгаа гэв. Тэгэхэд Самуел Иессид —Хүн явуулж, тэр хөвгүүнийг авчрагтун. Тэр хөвгүүнийг энд иртэл, бид суухгүй хэмээн өгүүлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 16:11
8 Iomraidhean Croise  

Гэвч Амнонд Давидын ах Шимеагийн хүү Ионадаб гэдэг нэгэн найз байлаа. Ионадаб их зальтай хүн байв.


Мөн “Тиймээс одоо чи Миний зарц Давидад ингэж хэл. «Түг түмдийн ЭЗЭН “Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгохын тулд Би өөрөө чамайг бэлчээр дээрээс, хонин сүргийн араас авсан билээ.


Тиймээс одоо чи Миний зарц Давидад ингэж хэл. “Түг түмдийн ЭЗЭН «Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгохын тулд Би Өөрөө чамайг бэлчээр дээрээс, хонин сүргийн араас авсан.


Мосе хадам эцэг Мидианы тахилч Иетрогийнхоо хонин сүргийг хариулж байв. Тэрээр сүргийг цөлийн араар тууж, Бурханы уул Хоребт хүрчээ.


Ийнхүү Иесси долоон хөвгүүнээ Самуелын урдуур явуулсан боловч Самуел, Иессид —ЭЗЭН эднийг сонгоогүй гэж хэлэв.


Түүний том ах Елиаб, Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсжээ. Елиаб Давидад ихэд уурлан —Чи ер нь яах гэж наашаа ирэв? Эзгүй талд байгаа тэр хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? гэж загнав.


Lean sinn:

Sanasan


Sanasan