Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 16:1 - Ариун Библи 2013

1 ЭЗЭН, Самуелд —Израилийн хаан байхыг нь болиулж Миний үл хэрэгссэн Саулын хойноос хэдий болтол гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь түүний хөвгүүдийн дундаас Өөртөө Би хааныг харан сонгосон билээ гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 ЭЗЭН Самуелд айлдаж —Би Саулыг Израилийн хаан байлгахаас нэгэнт татгалзсан учир чи хэдий хүртэл Саулын хойноос гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь Би түүний хөвгүүдийн дундаас Өөртөө хааныг сонгосон билээ гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 16:1
34 Iomraidhean Croise  

“Би Өөрийн ард түмэн Израилийг Египетээс гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгах өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй боловч Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Би Давидыг сонгосон билээ” гэв.


Эш үзүүлэгч Елиша эш үзүүлэгч хөвгүүдийн нэгийг дуудаад, түүнд —Ууцаа бүсэлж, гартаа энэ тостой савыг бариад Рамот-гилеад уруу яв.


Тэгээд тостой саваа авч, толгой дээр нь тос цутган “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна” гэж хэл. Дараа нь хаалгаа онгойлгоод, шууд л зугт гэв.


Иехү босоод гэрт ороход тэрээр түүний толгой дээр тос цутган түүнд —Израилийн Бурхан, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би чамайг ЭЗЭНий ард түмэн дээр болон Израилийн дээр хаан болгон тосоллоо.


Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэд Самуелаар ЭЗЭНий дамжуулсан үгийн дагуу, Давидыг Израилийн хаан болгон тослов.


Гэсэн ч Израилийн Бурхан ЭЗЭН намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар мөн Иудагийн гэр дотроос миний эцгийн гэрийг сонгосон бөгөөд миний эцгийн хөвгүүдийн дундаас намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ.


Иессийн хожуулаас нэгэн нахиа гарч, Үндэснээс нь нэгэн мөчир жимсэлнэ.


Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг болон мандаж, Үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, Түүний амрах газар нь алдар суу болно.


Үзэгтүн, Би түүнийг үндэстнүүдэд гэрч, Үндэстнүүдэд удирдагч ба жанжин болгов.


Тиймээс энэ хүмүүсийн төлөө бүү залбир, тэдний төлөө хашхирах гуйлт эсвэл залбирлыг ч бүү өргө. Тэд Намайг дуудахад гамшгаас нь болж Би тэднийг сонсохгүй.


Тэгээд ЭЗЭН, надад айлдахдаа Мосе Самуел нар ч Миний өмнө зогслоо гэхэд зүрх минь энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг оршихуйгаас минь зайлуулан явуул!


ЭЗЭН, тэднийг голсон тул Тэд гологдсон мөнгө гэгдэв.


Чиний хувьд, энэ ард түмний төлөө бүү залбир, тэдний төлөө хашхиралт, залбирлыг бүү өргө. Надад зуучлан бүү залбир. Учир нь Би чамайг сонсохгүй.


Тэгээд тэр —Эдгээр нь бүх л газар дэлхийн Эзэний дэргэд зогсож байдаг тослогдсон хоёр хөвгүүн юм гэв.


Исаиа дахин «Иессийн үндэс гарч ирнэ. Харийнхныг захирахаар босох Түүнд Харийнхан найдах болно» гэсэн юм.


Би өөр юу ярих вэ? Би Гидеон, Барак, Самсон, Иефта, Давид, Самуел болон эш үзүүлэгчдийн тухай яривал надад цаг хүрэлцэхгүй.


Хэн нэг нь үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэж байгаа ах дүүгээ харвал, залбиран гуй. Тэгвэл үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэгсдэд амийг Тэр өгнө. Үхэлд хүргэх нүгэл гэж бий. Үүний төлөө залбир гэж би хэлэхгүй.


Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган түүнийг үнсээд —ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосоллоо.


Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. Самуел уурлан бухимдаж, бүхэл шөнөжингөө ЭЗЭНд хандан хашхиран уйлав.


Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд Гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. Чи ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн тул ЭЗЭН бас чамайг үл хэрэгсэж, Чи хаан байхаа болилоо гэв.


Гэвч Самуел, Саулд —Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн бөгөөд ЭЗЭН ч таныг үл хэрэгсэж, Израилийг захирах хаан байлгахыг болиулсан билээ гэв.


Самуел өөд болох өдөр хүртэлээ Саултай уулзахаар дахин ирсэнгүй. Гэвч Самуел Саулын тухайд ихэд гашуудаж байв. ЭЗЭН ч Саулыг Израилийн хаан болгосондоо харамсав.


Саулын зарц нар түүнд —Харагтун, Бурханаас ирсэн муу сүнс таныг айлган сүрдүүлж байна.


Бурханаас сүнс Саулд ирэх болгонд Давид ятга авч, өөрийн гараар тоглоход, Саулд хүч тэнхээ эргэн ирж, муу сүнс түүнээс салан явж, бие нь сайжирдаг байв.


Иуда дахь Бетлехемийн Иесси гэдэг нэртэй ефрат хүний хөвгүүн нь Давид билээ. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед хөгшин, настай болсон байв.


Маргааш өдийд Би чам уруу Бениамины нутгаас нэг хүнийг явуулна. Чи түүнийг Миний ард түмэн Израилийн захирагч болгон тосол. Тэр Миний ард түмнийг филистчүүдийн гараас аврах болно. Тэдний хашхираан миний өмнө ирсэн тул Би өөрийн ард түмнээ харав гэжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan