Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 15:1 - Ариун Библи 2013

1 Самуел, Саулд —Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон тослохоор ЭЗЭН намайг илгээсэн. Тиймээс одоо ЭЗЭНий үг ба дуу хоолойг сонсогтун.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 Самуел Саулд —Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон, тослуулахаар ЭЗЭН намайг илгээсэн. Тийм учраас одоо ЭЗЭНий зарлигийг сонсогтун.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 15:1
10 Iomraidhean Croise  

Тэгтэл Елиша —ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН айлдахдаа “Маргааш яг өдийд Самарийн гулдан хаалган дээр нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр зарах болно” гэж байна гэв.


Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган түүнийг үнсээд —ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосоллоо.


Хэрэв та нар ЭЗЭНээс эмээж, Түүнд үйлчилж, Түүний дуу хоолойг сонсож, ЭЗЭНий тушаалд үл тэрслэх аваас, мөн та нар ч, та нарыг захирах хаан ч Бурхан ЭЗЭНээ дагавал ЭЗЭН та нартай хамт байна.


Самуел, Саулд —Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан зарлиг тушаалыг сахисангүй. Ингээгүйсэн бол ЭЗЭН таны хаанчлалыг Израильд мөнхөд тогтоох байсан.


Саулыг ирэхээс нэг өдрийн өмнө ЭЗЭН, Самуелын сонорыг нээж —


Маргааш өдийд Би чам уруу Бениамины нутгаас нэг хүнийг явуулна. Чи түүнийг Миний ард түмэн Израилийн захирагч болгон тосол. Тэр Миний ард түмнийг филистчүүдийн гараас аврах болно. Тэдний хашхираан миний өмнө ирсэн тул Би өөрийн ард түмнээ харав гэжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan