Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 13:7 - Ариун Библи 2013

7 Мөн еврейчүүдийн зарим нь Иорданыг гаталж, Гад болон Гилеадын нутагт очжээ. Харин Саул Гилгалд байсаар, түүнтэй цуг байсан ард олон айн дагжиж байлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

7 Мөн зарим еврейчүүд Иорданыг гаталж, Гад болон Гилеадын нутагт очжээ. Харин Саул Гилгалд байсаар байсан ба түүнийг дагасан бүх хүмүүс чичирч байв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 13:7
15 Iomraidhean Croise  

Би нүүрээ та нарын эсрэг хандуулах бөгөөд та нар дайсныхаа өмнө цохигдон унана. Үзэн ядагч өстнүүд чинь та нарыг захирах бөгөөд хэн ч мөшгөөгүй байхад та нар зугтах болно.


үргэлжлүүлэн түшмэд ард олонтой ярьж тэдэнд “Аймхай, зүрхгүй хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэрээр өөрийнхөө зүрх шиг, ах дүү нараа зүрх алдуулах вий” гэж хэлнэ.


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи өөдөөс нь нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


Тэр үед бид эзэмшилээ болгон авсан тэр газрын хувьд би Арноны хөндийн дэргэдэх Ароераас Гилеадын уулархаг нутгийн хагасыг хотуудынх нь хамт Реубен, Гад овгийнхонд өгсөн.


Мөн Гилеад, гешурчууд ба маакатчуудын нутаг дэвсгэр, Хермон уул бүхэлдээ бас Салекаг хүртэлх бүх Башаныг буюу


Манассегийн хагас овгийнхны хамт реубен болон гадынхан Иорданы зүүнтээд буюу нөгөө талд Мосегийн тэдэнд өгсөн өвийг хүлээн авсан билээ. ЭЗЭНий зарц Мосегийн тэдэнд өгсөн нутаг нь ийм болой.


Тиймээс одоо ард олны чихэнд “Айж сүрдэж байгаа хэн боловч буц, Гилеад уулаас эртхэн холдогтун” гэж тунхагла гэв. Ингэхэд хорин хоёр мянган хүн буцаж, арван мянган хүн үлдэв.


Самуелын тогтоосон хугацаа болох долоо хоног Саул хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Ард олон түүнийг орхин тарцгааж байв.


Саул болон бүх Израиль энэ филист хүний үгийг сонсоод зориг нь мохож, тэд ихэд айв.


Хөндийн нөгөө талд болон Иорданы цаад талд байсан израиль хүмүүс, Израилийн эрчүүдийг зугтахыг мөн Саул болон түүний хөвгүүдийн үхсэнийг хараад өөрсдийн хотуудыг орхиж, зугтав. Тэгээд филистчүүд ирж тэнд нь суужээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan