Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 13:6 - Ариун Библи 2013

6 Израильчууд аюулд орсноо (цэргүүд хүчтэй шахагдсаны улмаас) хараад агуй, бут сөөг, хавцал, газар доорх нүх, худагт нуугдав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

6 Израиль хүмүүс (ард олон ихээр шахагдсан байв) аюулд учирсныг хараад агуй, хавцал, хадны завсар, газар доорх нүх, худагт нуугдав.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 13:6
18 Iomraidhean Croise  

Давид, Гадад —Би ихэд шаналж байна. ЭЗЭНий өршөөл агуу их учраас өөрсдийгөө Түүний мутарт даатгая. Харин намайг хүний гарт бүү оруулаач гэв.


Гэвч энэ нь тонуулж, дээрэмдүүлсэн ард түмэн. Тэд бүгд нүхэнд хүлэгдэж, Хорионы гэрүүдэд нууцлагджээ. Тэд олз болсонд Тэднийг хэн ч чөлөөлөхгүй. Тэд дээрэмдүүлсэн ч “Буцааж өг” гэж хэн ч хэлэхгүй.


Гедалиагаас болж цохиж алсан хүмүүсийнхээ бүх хүүрийг Ишмаелын хаясан нөөцлүүр нь Израилийн хаан Баашагийн улмаас Аса хааны хийсэн нөөцлүүр байв. Нетаниагийн хүү Ишмаел түүнийг алагдагсдаар дүүргэжээ.


Чи тэдэнд ингэж хэлэх ёстой. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би амьд! Балгаснуудад буй хүмүүс нь илдэнд унаж, хээр талд буй хүмүүсийг Би араатнуудад тасчуулахаар өгч, цайз ба агуйд буй хүмүүс нь тахлаар үхэх болно.


Би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Энэ нь хол дээр юм.


Тэд цөл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ.


Аин эрчүүд эргэн хараад хотын утаа тэнгэр өөд суунаглаж байхыг үзэв. Цөл уруу зугтагсад мөшгөгчдийнхөө өөдөөс гэнэт эргэн довтолсонд тэд цаашаа ч наашаа ч зугтах аргагүй болов.


Иуда, Бениамины ба Ефраимын гэрийнхэнтэй дайтахаар Аммоны хөвгүүд бас Иорданыг гаталсан учраас Израиль маш ихээр дарлагдав.


Израилийн эрчүүд эргэж дайрсанд, өөрсдөд нь гай нүүрлэж буйг Бениамин эрчүүд хараад сандран тэвдэцгээв.


Мидианы гар Израилийн дээр хүчтэй болов. Мидианаас болж, Израилийн хөвгүүд өөрсдөдөө нуувч болгон уул, агуй болон бэхлэлт дотор хоргодох газруудыг бэлтгэжээ.


Тэгээд Самуел босон Гилгалаас Бениамины Гибеад өгсөж очив. Саул өөртэйгөө хамт байгаа хүмүүсийг тоолбол зургаан зуугаад эрчүүд байв.


Тэр хоёр филистчүүдийн цэргийн харуулын ангийн өмнө өөрсдийгөө илчлэхэд филистчүүд —Харагтун. Еврейчүүд нуугдаж байсан нүхнүүдээсээ гарч ирж байна гэв.


Ефраимын ууланд нуугдаж байсан израиль хүмүүс ч филистчүүдийн зугтсаныг сонсоод бүгд тулалдаанд орж, филистчүүдийг гэзэг даран хөөв.


Тэгэхэд зифчүүд Гибеа дахь Саул дээр өгсөн ирж —Давид Иешимоны өмнө зүгт байрладаг Хахила довын Хореш дахь бэхлэлтэд бидний хамт нуугдаж байгаа бус уу?


Тэрээр замдаа хонины хашаатай газарт ирсэн ба тэнд нэгэн агуй байсанд Саул шилбэ далдлахаар тийш оров. Энэ үед Давид болон түүний хүмүүс тэр агуйн мухарт сууцгааж байлаа.


Хөндийн нөгөө талд болон Иорданы цаад талд байсан израиль хүмүүс, Израилийн эрчүүдийг зугтахыг мөн Саул болон түүний хөвгүүдийн үхсэнийг хараад өөрсдийн хотуудыг орхиж, зугтав. Тэгээд филистчүүд ирж тэнд нь суужээ.


Израилийн хөвгүүдийн Мизпад цугласан тухай филистчүүд сонсоод, филистчүүдийн ноёд Израилийн эсрэг хөдлөв. Израилийн хөвгүүд үүнийг сонсоод, филистчүүдээс айв.


Lean sinn:

Sanasan


Sanasan