Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 12:3 - Ариун Библи 2013

3 Би энд байна. ЭЗЭНий өмнө болон Түүний тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн! Би хэний үхрийг эсвэл хэний илжгийг булааж авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлж, хэнийг зовоон дарамталж, нүдээ таглан хэний гараас хээл хахууль авсан бэ? Тэгсэн аваас би та нарт буцааж өгье гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Би энд байна. ЭЗЭНий өмнө болон тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн. Би хэний үхрийг, эсвэл хэний илжгийг авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлсэн бэ? Би хэнийг зовоон дарлаж, хэний гараас хээл хахууль авч, өөрийн нүдийг тагласан бэ? Хэрэв тэгсэн аваас, би та нарт буцааж өгье гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 12:3
29 Iomraidhean Croise  

Учир нь би ЭЗЭНий замыг баримталсан, Бурууг үйлдэж Бурханаасаа салаагүй.


Яг энэ өдөр тэдний тариан талбай, усан үзмийн талбай, чидуны цэцэрлэг болон байшингуудыг нь тэдэнд буцааж мөн тэднээс шаардаж байгаа мөнгөний, үр тарианы, шинэ дарсны, тосны өрийг бүү нэх гэж хэлэв.


Тэр мөнгөө хүүтэй зээлүүлдэггүй, Гэмгүй хүний эсрэг хахууль авдаггүй юм. Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.


Чи хөршийнхөө гэр оронд бүү шуна. Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх, хөршийнхөө зарц, шивэгчин, үхэр, илжгэнд нь, хөршийнхөө юунд нь ч бүү шунахайр гэв.


Хэрэв хулгайлсан юм нь түүний эзэмшил газраас амьдаар олдвол үхэр, илжиг эсвэл хонины аль нь ч бай хулгайч хоёр нугалж төлөх ёстой.


Чи хахууль бүү ав. Учир нь хээл хахууль хүний харааг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.


Ёс бус ашигт шунагч гэрийнхэндээ лай тарих. Хээл хахуулийг үзэн ядагч амьд гарах.


тэрээр нүгэл үйлдэн ялтай болсон тул хулгайлснаа эсвэл луйвардан авсан зүйлээ эсвэл өөрт нь хадгалуулсныг эсвэл өөр хүний алдсаныг олсноо


эсвэл хуурамчаар тангарагласан аливаа зүйлээ бүрэн эргүүлж өгч, түүн дээрээ дахин тавны нэгийг нэмээд ялын тахилын өдөртөө эзэмшигчид нь өгөх ёстой.


Тэгтэл Мосе ихэд уурлан, ЭЗЭНд —Тэдний өргөлд харцаа бүү хандуулаач! Би тэднээс ганц ч илжиг аваагүй, тэдний хэнд нь ч би хор учруулаагүй гэлээ.


Тэд Түүнд —Цезарийнх гэхэд Есүс —Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэлээ.


Закхай зогсоод Эзэнд —Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд


Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй.


Одоо би та нар дээр гурав дахь удаагаа очиход бэлэн болоод байна. Би та нарын юмсыг бус харин та нарыг хайдаг тул та нарт яршиг болохгүй. Учир нь хүүхдүүд нь эцэг эхдээ бус, харин эцэг эх нь хүүхдүүддээ баялгийг хураах ёстой.


Чи шүүлтийг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.


Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв, гэм зэмгүй хандсаны гэрч нь та нар ба Бурхан билээ.


Учир нь та нарын мэдсэнчлэн бид хэзээ ч зусарч үгтэй, шунахай сэдэлтэй байгаагүй. Бурхан үүний гэрч.


Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, бохир ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр,


Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган түүнийг үнсээд —ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосоллоо.


Хүмүүс —Та биднийг хууран мэхлээгүй, зовоон дарамтлаагүй, хэний ч гараас юу ч булааж аваагүй гэцгээв.


Самуел тэдэнд —Та нар миний гараас юу ч олоогүйг өнөөдөр ЭЗЭН та нарын дунд гэрчилж мөн ЭЗЭНий тослогдсон хүн өнөөдөр гэрч болж байна гэхэд тэд түүнд —Тэр гэрч мөн гэцгээв.


Харин зүрх болон сэтгэлд минь таалагдахаар үйлдэх үнэнч тахилчийг Би Өөртөө гаргаж ирнэ. Би түүнд бат үнэн гэрийг барьж өгнө. Тэр үргэлж Миний тосолсон хүний өмнө алхах болно.


Хараач эцэг минь, гарт минь буй дээлийнхээ хормойг хараач. Таны дээлийн хормойг би огтлон авсан боловч таныг алаагүй нь хорон муу болоод гэмт үйлдэл нь миний гарт үгүй гэдгийг танд мэдүүлэг. Таны эсрэг би нүгэл үйлдээгүй боловч та амийг минь авахаар мөрдөж байна.


Тэрээр хүмүүстээ —Түүнийг ЭЗЭНий тосолсон хүн гэдгийг мэдсээр байж, ЭЗЭНий тосолсон өөрийн эзэнд би ийнхүү үйлдэж, дахин гар сунгаж ийм хэрэг хийхийг ЭЗЭН надаас хол байлгаг гэж хэлэв.


Давид ингэж өгүүлээд хүмүүсээ ятган, Саул уруу дайрахыг тэдэнд зөвшөөрсөнгүй. Саул ч босож, агуйгаас гарч, замдаа гарав.


ЭЗЭНий тосолсон хүний эсрэг намайг гар сунгахыг ЭЗЭН хорих болтугай. Харин одоо толгойнх нь хажууд байгаа жад, устай домбыг аваад явъя гэж хэлэв.


Гэвч Давид, Абишаид сөргүүлэн —Түүнийг бүү алагтун. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар сунгаад хэн шийтгэлгүй үлдэж чадах вэ? гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan