Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 12:11 - Ариун Библи 2013

11 Тэгэхэд Иеруббаал, Бедан, Иефта, Самуел нарыг ЭЗЭН илгээж, тойрон хүрээлж байсан дайснуудын чинь гараас та нарыг аварсан билээ. Тэгээд та нар аюул заналгүй амьдран суув.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

11 Тэгэхэд ЭЗЭН Иеруббаал, Бедан, Иефта болон Самуел нарыг илгээж, та нарыг тойрон хүрээлж байсан дайснуудын чинь гараас аварсан билээ. Тэгээд та нар амар тайван амьдарч ирэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 12:11
13 Iomraidhean Croise  

ЭЗЭН, Израильд чөлөөлөгчийг илгээсэнд тэд арамчуудын гараас мултран гарав. Израилийн хөвгүүд хуучин янзаараа өөр өөрсдийн майхнууддаа амьдарчээ.


Уламын хүү нь Бедан билээ. Манассегийн үр удам Махирын хөвгүүн Гилеадын хөвгүүдийг тоочвол эд нар билээ.


Тэрээр Кедеш-нафталд буй Абиноамын хөвгүүн Баракт элч илгээж дуудуулав. Тэгээд тэр түүнд —Израилийн Бурхан ЭЗЭН тушааж байна. “Яв, Табор ууланд гар. Өөртэйгөө хамт Нафтали болон Зебулуны хөвгүүдээс арван мянган эрийг дагуул.


ЭЗЭН түүнд хандан —Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв.


Иоаш өөр уруу нь давшлан зогсож буй бүгдэд —Баалын төлөөнөөс заргалдан тэмцэх гээ юү? Түүнийг аврах хүмүүс нь та нар юм уу? Баалын төлөөнөөс заргалдан тэмцэгч нь өглөө гэхэд алагдаг. Түүний тахилын ширээг нураасан болохоор Баал бурхан л юм бол өөрийнхөө төлөө өөрөө заргалдан тэмцэг гэв.


Тэр өдөр Гидеонд “Иеруббаал” гэдэг нэрийг өгөв. Ийнхүү тэр Баалын тахилын ширээг нураасан тул “Баал өөрийнхөө төлөө өөрөө заргалдан тэмцэг” гэсэн нэр авчээ.


Дараа нь Иеруббаал (буюу Гидеон) болон түүний хамт байсан бүх ард олон эртлэн босож Хародын булгийн дэргэд хуарагнан буув. Мидианчуудын цэргийн хуаран хөндийд, тэднээс умард зүгт Морегийн толгойн хажууд байлаа.


Ингээд Иоашийн хөвгүүн Иеруббаал буцаж, өөрийн гэрт амьдрав.


Иеруббаалын (буюу Гидеоны) Израильд үйлдсэн хамаг сайн үйлсийнх нь хариуд түүний гэр бүлийнхэнд энэрэл хайрыг ч тэд үзүүлсэнгүй.


Самуелыг ЭЗЭНий эш үзүүлэгч мөн болохыг Данаас Беершеба хүртэлх Израиль даяар мэдэв.


Ийнхүү филистчүүд доройтож, Израилийн нутаг дэвсгэрт дахин халдаж ирсэнгүй. Самуелын бүх өдрүүдэд ЭЗЭНий мутар филистчүүдийн эсрэг байв.


Lean sinn:

Sanasan


Sanasan