Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 11:6 - Ариун Библи 2013

6 Энэ үгсийг сонсоод Бурханы Сүнс Саулын дээр бууж, түүний уур хилэн ихэд дүрэлзэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

6 Саулыг эдгээр үгсийг сонсоход, Бурханы Сүнс Саулын дээр хүчтэй буув. Саул маш их ууртай болов.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 11:6
14 Iomraidhean Croise  

Мосе хуаранд ойртмогцоо тугалыг мөн бүжиг цэнгэлийг харав. Тэгээд Мосегийн уур дүрэлзэн гартаа буй хавтангуудыг уулын бэлд шидэж хагалан бутлав.


(Мосе гэгч хүн газрын хөрсөн дээрх хэнээс ч илүүгээр маш даруу нэгэн байлаа.)


Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, зүрхнийх нь хатууд харамсаж, тэр хүнд —Гараа сунга гэв. Тэр гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа.


Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг.


ЭЗЭНий Сүнс Иефта дээр байсанд тэрээр Гилеад болон Манассегаар өнгөрч гараад, Гилеадын Мизпагаар дайран Гилеадын Мизпагаас цааш Аммоны хөвгүүд уруу хөдлөв.


Зора, Ештаол хоёрын дундах Махане-дан хотод байхад нь ЭЗЭНий Сүнс түүнийг хөдөлгөж эхлэв.


ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд тэрээр гартаа барьсан юу ч үгүй атлаа ишгийг тасчих мэт арсланг хүү татав. Харин тэр үйлдсэн хэргээ эцэг эхдээ ярьсангүй.


Самсон Лехид ирэхэд филистчүүд тосон уухайлав. ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс галд шатсан маалинган утас мэт болж түүний хүлээсүүд гараас нь сулран унав.


ЭЗЭНий Сүнс түүн дээр ирж, тэрээр Израилийг шүүв. Түүнийг дайнд мордоход Арамын хаан Кушан-ришатаимыг ЭЗЭН түүний гарт өглөө. Отниелийн гар хүчирхэгжин Кушан-ришатаимын дээр буув.


Харин ЭЗЭНий Сүнс Гидеоныг бүрхсэнээр тэр эвэр бүрээ үлээхэд түүнийг дагахаар абиезричууд дуудагдан цуглав.


Тэд нөгөө довцогт хүрчээ. Харагтун, хэсэг эш үзүүлэгчид түүнтэй тааралдаж, Бурханы Сүнс түүний дээр буусанд тэр ч тэдний дунд эш үзүүлэв.


Тэгэхэд ЭЗЭНий Сүнс чиний дээр бууж, чи тэдэнтэй хамт эш үзүүлж, өөр хүн болж өөрчлөгдөнө.


Тэгэхэд Самуел тос дүүргэсэн эврээ авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр буув. Самуел босож Рама уруу явлаа.


ЭЗЭНий Сүнс Саулаас салсан бөгөөд ЭЗЭНээс ирсэн муу сүнс түүнийг айлган сүрдүүлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan