Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 10:26 - Ариун Библи 2013

26 Саул ч бас Гибеа дахь гэр уруугаа явлаа. Бурхан, сэтгэл зүрхийг нь хөдөлгөсөн зоригт дайчин эрс түүнтэй явжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

26 Саул ч бас Гибеа дахь гэр уруугаа буцлаа. Бурхан зүрхэнд нь хүрсэн эр зоригт хүмүүс түүнийг дагаж явжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 10:26
12 Iomraidhean Croise  

хөвгүүдээс нь долоон хүнийг бидэнд тушааж өгөгтүн. Бид Гибеад ЭЗЭНий өмнө, ЭЗЭНий уулан дээр тэднийг дүүжлэн алах болно гэхэд хаан —Тэднийг та нарт өгөх болно гэв.


Тэгэхэд Иуда болон Бениамины эцгүүдийн бүлийн тэргүүнүүд, тахилч нар ба левичүүд бас Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг барихын тулд явуулахаар Бурханаас сүнсийг нь хөдөлгөсөн хүн бүр босоцгоов.


Ариун ууландаа Та Өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр Таны ард түмэн сайн дураараа Өөрсдийгөө өргөх болно. Үүрийн хаяанаас шүүдэр мэт Таны залуучууд Танд ирнэ.


Тэд давааг даваад “Бид Гебад хоноглох болно” гэв. Рама цочирдож, Саулын Гибеа зугтав.


Үүнийг сонссон харийнхан баярлалдаж, Эзэний үгийг алдаршуулан дээдэлж, мөнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээв.


түүнийг бүх зовлон зүдүүрээс нь аварч, Египетийн хаан Фараоны өмнө таалал, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн болон бүх гэрийнхээ захирагчаар тавив.


Зела, Хаелеф ба иебусчуудын хот (энэ нь Иерусалим), Гибеа ба Кириат зэрэг арван дөрвөн хот, тосгодынхоо хамт байв. Энэ нь Бениамины хөвгүүдийн ураг ургийн дагуу ногдсон хотууд буюу тэдний өв билээ.


Израилийн хөвгүүдийн эсрэг дайтахаар Бениамины хөвгүүд хот бүрээс Гибеад цугларав.


Тэгээд элч нар Саулын Гибеа уруу ирж, тэндхийн бүх хүний сонорт энэ үгсийг дуулгасанд ард олон бүгд дуугаа өндөрсгөн уйлалдав.


Саул өөртөө Израилиас гурван мянган эрийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн ууланд байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийнх нь майхан уруу буцааж явуулав.


Самуел Рама уруу явж, харин Саул гэр уруугаа Саулын Гибеа өөд явлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan