Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 10:2 - Ариун Библи 2013

2 Чи өнөөдөр надаас салж явахдаа Бениамины хилийн Зелзад буй Рахелын булшны дэргэд хоёр хүнийг олж уулзана. Тэд чамд “Чиний хайхаар явсан эм илжигнүүдийг олсон билээ. Харагтун, эцэг чинь эм илжигнүүдийнхээ асуудлыг орхиод «Би хүүгээ яах вэ?» гэсээр та нарын араас санаа зовж байна” гэж хэлэх болно.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Чи өнөөдөр надаас салж явахдаа Бениамины нутагт Зелза дахь Рахелын булшны дэргэд хоёр хүнтэй уулзана. Тэд чамд “Чиний хайхаар явсан илжигнүүдийг олсон билээ. Харагтун, чиний эцэг илжигнүүддээ санаа зовохоо болин «Би хүүгээ яаж олох вэ?» гэж асууж, та нарын араас санаа зовж байна” гэж хэлэх болно.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 10:2
7 Iomraidhean Croise  

Тэднийг Бетелээс хөдлөөд Ефратад хүрэхээс арай өмнөхөн Рахел төрөх болж, хүчтэй өвджээ.


Намайг Падданаас ирэх үед, Ефрат хүрэхийн өмнөхөн Канаан нутагт зам зууртаа Рахел нас барсан бөгөөд би түүнийг Ефрат хүрдэг замд оршуулсан билээ. (Ефрат бол одоогийн Бетлехем.)


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Тэд нь үгүй болсон тул Тэрээр тайтгарал авахыг үл хүсэв.”


Зела, Хаелеф ба иебусчуудын хот (энэ нь Иерусалим), Гибеа ба Кириат зэрэг арван дөрвөн хот, тосгодынхоо хамт байв. Энэ нь Бениамины хөвгүүдийн ураг ургийн дагуу ногдсон хотууд буюу тэдний өв билээ.


Саул, авга ахдаа —Эм илжигнүүд олдов гэдгийг тэр бидэнд мэдүүлэв гэлээ. Гэвч Самуелын дурдаж ярьсан хаанчлалын талаар Саул түүнд хэлсэнгүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan