Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 1:11 - Ариун Библи 2013

11 Тэр ам өчиг өгөн —Түг түмдийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлон зүдүүрийг үзээд, намайг санаж, шивэгчнээ үл мартан шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би түүнийг амьдралынх нь бүх өдрүүдэд ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

11 Тэр тангараглан, —Түмэн цэргийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлонг үзэж, намайг санан, шивэгчнээ үл мартан, харин Өөрийн шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би тэр хөвгүүнийг амьдралынх нь бүх өдрийн туршид ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 1:11
25 Iomraidhean Croise  

Иаков андгайлан —Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалан бас надад идэх хоол, өмсөх хувцас өгөөд,


Леа жирэмсэлж хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэв. Тэгээд тэрээр —ЭЗЭН, миний зовлон зүдүүрийг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ.


Бурхан Рахелыг дурсан санаж, түүнийг сонсоод умайг нь нээж өгчээ.


Бурхан, Ноа болон түүнтэй хамт бүхээгт байсан бүх амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.


ЭЗЭН миний зовлонг харж, өнөөдөр түүний хараасны оронд надад сайныг буцааж магад гэлээ.


Шаналал, зовлон зүдүүрийг минь харж, Нүгэл бүхнийг минь уучлаач!


Тэгэхэд ард түмэн итгэжээ. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлон зүдүүрийг харсныг тэд сонсоод, доор бөхийн мөргөлөө.


Хүү минь боль, хэвлийн минь хүү, ам өчгийн минь хүү, болохгүй!


Бурханд чи амласан бол биелүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласнаа биелүүл!


Израилийн хөвгүүдтэй ярин “Хүнд хамаарах үнэлгээний талаар ЭЗЭНд зориулах онцгой ам өчгийг хүн өгөх үед


Тиймээс Израиль ЭЗЭНд ам өчиг өгч —Хэрэв Та энэ ард түмнийг миний гарт өгөх аваас би тэдний хотуудыг бүрмөсөн сүйрүүлэх болно гэв.


Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд өргөж, үхсэн хүнээс болж нүгэл үйлдсэнд нь түүнд эвлэрүүллийг хийх бөгөөд тэр өдрөө мөнөөх хүний толгойг ариусгана.


Тусгаарлалтынх нь ам өчгийн бүх өдөрт толгойд нь тонгорог хүрэх ёсгүй. ЭЗЭНд өөрийгөө тусгаарласан өдрүүд нь дуустал тэрээр ариун байх ёстой. Тэрээр толгойнхоо үсийг урт ургуулах ёстой.


Тусгаарлалтын бүх өдрүүдэд тэрээр ЭЗЭНд ариун болой.


Иефта, ЭЗЭНд андгайлан —Хэрэв Та Аммоны хөвгүүдийг үнэхээр миний гарт өгвөл


Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэр хөвгүүний тэргүүнд тонгорог хүргэж болохгүй. Учир нь тэр эхийн хэвлийд байхаасаа Бурханд зориулагдан тусгаарлагдсан назир хүн болох юм. Тэр филистчүүдийн гараас Израилийг аварч эхэлнэ гэж хэлэв.


Ихэд шаналсан Ханна, ЭЗЭНд залбиран гашуунаар уйлж байв.


Ханна ЭЗЭНий өмнө удаан залбирч байхад Ели түүний амыг ажиглан харж байв.


Тэд өглөө эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэртээ буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав.


Харин Ханна нөхөртөө —Энэ хөвгүүнийг хөхнөөс гарах хүртэл би явахгүй. Дараа нь би түүнийг ЭЗЭНий өмнө аваачиж, тэнд үүрд үлдээхээр дагуулан явна гэж хэлээд өгсөж явсангүй.


Энэ жаалхүүгийн төлөө би залбирсан юм. Түүнээс гуйсан миний гуйлтыг ЭЗЭН надад биелүүлж өгсөн билээ.


Тиймээс би ч мөн энэ хөвгүүнийг ЭЗЭНд зориулсан юм. Энэ хөвгүүн амьд байх цагтаа ЭЗЭНийх болов гэв. Тэр тэнд ЭЗЭНд мөргөв.


Тэгэхэд Елкана болон түүний эхнэрийг Ели ерөөн —ЭЗЭНд зориулсан гуйлтын чинь оронд ЭЗЭН энэ эмэгтэйгээс чамд үр хүүхдүүдийг соёрхох болтугай! гэж хэлэв. Тэгээд тэд гэр уруугаа буцаж явав.


Lean sinn:

Sanasan


Sanasan