10 Ихэд шаналсан Ханна, ЭЗЭНд залбиран гашуунаар уйлж байв.
10 Ихэд шаналсан Ханна ЭЗЭНд залбиран, гашуунаар уйлж байв.
Рахел өөрөө Иаковт хүү төрүүлж чадаагүйгээ хараад эгчдээ атаархаж, Иаковт —Хүү өг. Хэрэв тэгэхгүй бол би үхнэ гэжээ.
Тэд Иордан голын нөгөө эрэг дээр, Атадын үтрэм дээр хүрч ирэв. Тэд тэнд чангаар уйлалдан гүнээ эмгэнэцгээв. Иосеф тэнд эцгийнхээ хойноос долоо хоногийн турш гашууджээ.
Түүнийг тийнхүү айлтгамагц, харагтун, хааны хөвгүүд орж ирж, бархиран уйлалдав. Мөн хаан болон түүний хамаг зарц нар ихэд цурхиран уйлалдав.
Тэгээд цааш нь Хушаи —Хээр талд бамбаруушаа булаалгасан эвшийн адил эцэг чинь бас түүний цэргүүд догшин, хүчтэй эрчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд гаргууд мэргэшсэн хүн. Тэрээр ард олонтой хамт шөнийг өнгөрүүлэхгүй.
“Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач” гэж хэлээд, цурхиран уйлав.
Амьдралаа би үзэн яднам. Гомдолоо би бүрэн гаргана. Сэтгэлийнхээ уй гашуу дотор би ярих болно.
Иймээс би амаа хамхихгүй. Сүнснийхээ шаналалд би ярьж, Сэтгэлийнхээ уй гашуу дотор би гомдоллох болно.
Тэрээр амьсгаа авахыг ч надад зөвшөөрөлгүй, Харин уй гашуугаар намайг дүүргэдэг.
Зовлон шаналангийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэнэ.”
Тэр Намайг дуудах агаад Би түүнд хариулна. Зовлон шаналанд Би түүнтэй хамт байна. Би түүнийг чөлөөлж, хүндлэлд аваачих болно.
Зовогч зүрх зовлонгоо мэдэх. Баяр хөөрийг нь гаднын хүн үл хуваалцах.
Тэрээр надад айлдан Өөрөө үүнийгээ үйлдсэн болохоор Би юу хэлэхсэн билээ? Сэтгэлийнхээ гашуудлаас болж Би бүх он жилүүддээ төлөв даруу явна.
ЭЗЭН чамайг хаягдсан, Сэтгэлээр гашуудсан эхнэр мэт, Залуудаа гэрлэсэн боловч гологдсон эхнэр мэт дуудсан” гэж Бурхан чинь айлдаж байна.
Харин чи үүнийг сонсохгүй бол Сэтгэл минь бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.
Үхсэний төлөө бүү уйл, бүү гашууд. Одсон нэгний төлөө харин уйл. Учир нь тэрээр хэзээ ч эргэж ирэхгүй, Төрөлх нутгаа ч харахгүй.
Гашуун өвсийг хоол болгон идүүлэв. Шарилж мэт ундааг бас Тэр уулгав.
Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.
Тэрээр махбодынхоо өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал ба гуйлтаа өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.
Ард түмэн Бетелд ирж, тэнд Бурханы өмнө үдэш болтол суугаад, дуугаа өндөрсгөн гашуудан уйлалдав.
Тэрээр тэдэнд —Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс Хүчит Нэгэн намайг дэндүү гашуунаар зовоосон тул намайг Мара гэж л дууд.
Тэр ам өчиг өгөн —Түг түмдийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлон зүдүүрийг үзээд, намайг санаж, шивэгчнээ үл мартан шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би түүнийг амьдралынх нь бүх өдрүүдэд ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв.
Шилод тэднийг хоол унд идэж ууж дууссаны дараа Ханна босов. Тэр үед тахилч Ели ЭЗЭНий сүмийн хаалганы баганын дэргэдэх нэгэн сандал дээр сууж байсан билээ.