9 Гомдол үгүйгээр бие биендээ зочломтгой бай.
9 Гомдоллохгүйгээр бие биедээ зочломтгой бай.
Тэр түүнд ус уулгаж дуусаад —Би бас ус утгаж, таны тэмээнүүдийг ч ханатал нь усалъя гэж хэлэв.
ариун хүмүүсийн хэрэгцээнд хандивла, зочломтгой байхыг эрмэлз.
Намайг болон бүх чуулганыг зочлогч гэрийн эзэн Гаи та нарт мэнд хүргэж байна. Хотын сан хөмрөгийн нярав Ераст, дүү Куарт нар та нарт мэнд хүргэж байна.
Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг.
Бүхнийг гомдол маргаан үгүйгээр хийцгээ.
Тиймээс харгалзагч нь өө сэвгүй, нэг эхнэрийн нөхөр, биеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэгдсэн, зочломтгой ба заах чадвартай,
харин зочломтгой, сайнд дуртай, ухаалаг, шударга, ариун, биеэ барьдаг байх ёстой бөгөөд
Гэвч чиний сайн үйл нь албадлагаар бус, харин сайн дурын хүслээр байгаасай гэсэндээ чиний зөвшөөрөлгүйгээр үүнийг хийхийг үл хүсэв.
Сайныг үйлдэх ба хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай.
Гаднынханд зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим нь үүгээрээ тэнгэрэлчүүдийг мэдэлгүй зочилсон юм.
Ах дүү нар аа, та нар өөрсдөө шүүгдчихгүйн тулд бие биенийхээ эсрэг бүү гомдолло. Харагтун, шүүгч үүдэн дээр зогсож байна.