4 Идэж, уух эрх бидэнд байхгүй гэж үү?
Харин нар жаргахад тэр хүн цэвэр болох бөгөөд үүний дараа тэр ариун зүйлсээс идэж болно. Учир нь энэ нь түүний хоол болой.
Аян замдаа богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч бүү ав. Учир нь ажилчин хоол хүнсээр хангагдах нь зохистой.
Тэдний чамд өгснийг нь идэж уун, тэр айлдаа л бай. Ажилчид хөлсөө авах нь зохистой. Айлаас айлд бүү дамж.
Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй.
Намайг шалгагчдад хандах өмгөөлөл минь ийм юм.
Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг.
Бид алдрыг хүмүүсээс, та нараас ч эсвэл бусдаас ч эрээгүй.
Ах дүү нар аа, та нар бидний зүдэл зүтгэл, дараа дарамтыг санаж байгаа. Бид та нарын хэнд ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллах зуур та нарт Бурханы сайнмэдээг тунхагласан.