Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Коринт 4:6 - Ариун Библи 2013

6 Ах дүү нар аа, би эдгээрийг та нарын төлөө өөртөө болон Аполд хэрэгжүүлсэн нь та нар бичигдсэнээс хэтрэхгүй байхыг биднээс суралцаасай гэснийх юм. Тэгвэл та нар нэгийнхээ өмнөөс нөгөөгийнхөө эсрэг ихэрхэхгүй.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

6 Ах дүү нар аа, би эдгээрийг та нарын төлөө өөртөө болон Аполд хэрэгжүүлсэн нь та нар бичигдсэнээс хэтрэхгүй байхыг биднээс суралцаасай гэсэндээ юм. Тэгвэл та нар нэгийнхээ төлөө нөгөөгийнхөө эсрэг их зантай болохгүй.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Коринт 4:6
35 Iomraidhean Croise  

Ноёдод, авралгүй хүний хүүд ч бүү итгэ.


Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүмүүн гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ?


Хамартаа амьсгал нь байдаг Хүмүүнд хандахаа боль. Юуны учир тэр хүндлэгдэх ёстой гэж?


Александраас гаралтай, үгэнд цэцэн, Бичвэрт гарамгай Апол гэгч иудей эр Ефест хүрч ирэв.


Аполыг Коринтод байх үед Паул дээд нутгуудаар явсаар Ефест ирээд хэсэг дагалдагчдыг олж уулзав.


Надад соёрхогдсон нигүүлслээр би та нарын хүн нэгбүрд чинь хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүүгээр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод.


Та нараас хүн нэгбүр чинь “Би бол Паулынх”, “Би Аполынх”, “Би Кефийнх”, “Би Христийнх” гэдэг учир би үүнийг ярьж байна.


Учир нь “Би мэргэдийн мэргэнийг мөхөөж, Ухаантнуудын ухааныг үгүй болгоно” гэж бичигдсэн байдаг.


Ингэснээр “Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг” гэж бичигдсэнчлэн байх аж.


Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй,


Учир нь энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурханы өмнөх мунхаглал ажээ. Энэ нь “Тэрээр цэцдийг баширлал дээр нь барьж авдаг” гэж бичигджээ.


Бүх юм та нарынх тул хэн ч хүмүүсээр бүү сайрхаг.


Та нар ихэрхэж, харин ийм зүйлийг үйлдэгч нь дундаас чинь зайлуулагдахын төлөө гашуудсангүй.


Та нарын сайрхал чинь сайн биш ээ. Зуурсан гурилыг жаахан хөрөнгө бүхэлд нь исгэдгийг та нар мэдэхгүй гэж үү?


Шүтээнүүдэд өргөгдсөн тахилын тухайд гэвэл бид цөм мэдлэгтэй гэдгээ мэднэ. Мэдлэг ихэрхүүлдэг бол хайр босгодог.


Би сайнмэдээний ерөөл хуваалцагч байхын тулд үүний төлөө бүхнийг хийдэг.


Учир нь бид өөрсдийгөө магтдаг хүмүүсийн тоонд орохыг, тэдэнтэй өөрсдийгөө харьцуулахыг эс зүрхэлнэ. Тэд өөрсдөө өөрсдийгөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг нь ухаангүй аж.


Бид хэрээс хэтэрч, бусдын зүдэл зүтгэлээр сайрхаагүй. Харин найдвар маань гэвэл итгэл чинь өсөх тусам та нарын дундах үйл ажиллагааны маань жишиг өргөсөж,


Та нар юмсыг гадна байдлаар нь хардаг. Хэрвээ хэн нэгэн нь өөрийгөө Христийнх гэдэгт итгэлтэй байдаг бол тэр өөрийгөө шалгаг. Тэр өөрийгөө Христийнх мөн гэдгийн адил бид ч бас мөн.


Учир нь хэрэв хэн нэг нь очоод, бидний тунхагласнаас өөр Есүсийг тунхаглахад эсвэл хүлээн авсан хэн нэгнээсээ та нар өөр сүнсийг хүлээн авахад эсвэл хүлээн авсан хэн нэгнийхээ өөр сайнмэдээг та нар хангалттай тэвчдэг.


Бид өөрсдийгөө та нарын өмнө хамгаалж байна хэмээн та нар хэдийнээ бодож байна уу? Бид Бурханы өмнө Христ дотор ярьж байгаа бөгөөд хайртууд аа, энэ бүгд та нарыг босгон байгуулахын тулд юм.


Би та нар дээр очиход та нар хүссэнээр минь бус, би та нарын хүссэнээр чинь бус байх вий гэхээс айж байна. Эвдрэлцэл, атаархал, уур хилэн, маргаан, гүтгэлэг, цуурхал, их зан, үймээн самуун бүү байгаасай.


Би сайрхахыг хүсвэл мунхаг болохгүй. Учир нь би үнэнийг ярина. Гэвч хэн нэгэн нь надаас хардаг буюу сонсдогоосоо илүүгээр намайг хэтрүүлж үнэлэх вий гэсэндээ би үүнээс түдгэлздэг юм.


Учир нь бүх юмс та нарын төлөө байдаг нь нигүүлсэл улам олон хүнд нэмэгдэж, талархал нь Бурханы алдарт ихсэхийн тулд юм.


Хуурамч даруу байдалд таашаал авдаг, тэнгэрэлч нарт сүсэгтэй, үзсэн үзэгдэлээ баримтлан, махан бодын ухаанаар өөрийгөө дэмий хоосон дөвийлгөдөг хэн ч шагналыг чинь бүү булааг.


Учир нь бидний сайнмэдээ та нарт зөвхөн үгээр бус, мөн хүч ба Ариун Сүнс дор бүрэн баталгаагаар очсон. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ.


Иймээс Христ Есүс доторх авралыг мөнх алдрын хамт авах сонгогдогсдын төлөө би бүгдийг тэвчинэ.


Lean sinn:

Sanasan


Sanasan