Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Коринт 4:21 - Ариун Библи 2013

21 Би та нар дээр ташууртай юу эсвэл хайр ба дөлгөөн сүнстэй очих уу? Та нар алийг нь хүснэ вэ?

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

21 Би та нар уруу ташууртай, эсвэл хайр ба дөлгөөн байдлын сүнстэй очих уу? Та нар алийг нь хүснэ вэ?

Faic an caibideil Dèan lethbhreac




1Коринт 4:21
16 Iomraidhean Croise  

Зарим чинь намайг та нар дээр очихгүй юм шиг ихэрхдэг.


махбодыг нь сүйрүүлэхийн тулд тийм хүнийг Сатанд тушаая гэж шийдэв. Ингэснээр түүний сүнс Эзэн [Есүсийн] өдөр аврагдаж болох юм.


Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг.


Та нарын дуулгавар биелэгдэх үед бид бүх дуулгаваргүйг шийтгэхэд бэлэн байна.


Та нарыг устгахын тулд бус, босгон байгуулахын тулд Эзэний бидэнд өгсөн эрх мэдлийн талаар би хальж сайрхсан ч ичихгүй байхсан.


Би Титийг гуйж, түүний хамт нэгэн дүүг илгээсэн. Тит та нарыг завшсан уу? Бид нэг сүнсээр үйлдээгүй, нэг мөрөөр яваагүй гэж үү?


Тиймээс би хол байхдаа энэ бүгдийг бичсэн нь та нар дээр очихдоо нураахын тулд бус байгуулахын тулд Эзэний өгсөн эрх мэдлийнхээ дагуу ширүүн дориун хандахгүй гэсэндээ юм.


Хоёр дахь удаагаа та нар дээр очихдоо би урьдчилан сануулж хэлсэн. Урьд нь нүгэл үйлдсэн болон үлдсэн бүгдэд нь эдүгээ би урьдчилан хэлэхэд, би дахиж очвол та нарыг хэлтрүүлэхгүй.


Гэвч та нар дээр дахин уй гашуу болж очихоо больё гэж би хувьдаа шийдлээ.


Намайг очих үед баярлуулах ёстой хүмүүс намайг гашуудуулах вий гэсэндээ би та нарт үүнийг бичсэн юм. Миний баяр баясгалан бол та бүгдийнх гэдэгт би та бүгдэд итгэдэг.


Учир нь урьд алдартай байсан зүйл нь давамгай алдраас болж хэдийнээ алдаргүй болжээ.


Ах дүү нар аа, хэрэв хэн нэг нь гэмд автсан бол сүнслэг та нар түүнийг дөлгөөн сүнсээр шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн уруу татагдах вий.


Христийн элч нарынхаа хувьд шаардлага үзүүлж чадах байсан ч бид та нарын дунд эх хүн хүүхдүүдээ асрах мэт зөөлөн байсан.


Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж.


Lean sinn:

Sanasan


Sanasan