13 Үхэгсдийн амилал байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно.
13 Хэрэв үхэгсдийн амилалт байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно.
Садукайчууд амилал ч, тэнгэрэлч ч, сүнс ч байхгүй гэж ярьдаг байхад харин фарисайчууд энэ бүхнийг хүлээн зөвшөөрдөг ажгуу.
Мөн үхэгсдээс Есүсийг амилуулсан Нэгэний Сүнс та нарын дотор оршвоос, Христ Есүсийг үхэгсдээс амилуулсан Тэр та нарын дотор оршдог Өөрийн Сүнсээр дамжин үхлийн биест чинь амь өгнө.
Зөвхөн үүнд ч биш, харин бас бид, өөрсдөдөө Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч дотроо ёолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэж ядан хүлээдэг.
Хэрэв Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан бол та нарын дотор зарим нь үхэгсдийн амилал байхгүй гэж юунд ярина вэ?
Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болно.
Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн.
Учир нь бид Есүс үхсэн бөгөөд амилсанд итгэдэг агаад Есүсээр нойрсогсдыг Бурхан Түүний хамт тийнхүү авчирна.
Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно.
Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан
Тийнхүү хүүхдүүд нь мах цусны тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод,
Эзэн Есүс Христийн маань Бурхан ба Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу өршөөлөөр, үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдвар өөд,
амьд Нэгэн мөн. Би үхсэн байсан. Гэвч харагтун! Би үеийн үед амьд бөгөөд Надад үхлийн ба Үхэгсдийн орны түлхүүр бий.