Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Коринт 14:4 - Ариун Библи 2013

4 Хэл ярихуйгаар ярьдаг нь өөрийгөө босгон байгуулдаг бол эш үзүүлдэг нь чуулганыг босгон байгуулдаг аж.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

4 Хэлээр ярьдаг хүн өөрийгөө босгон байгуулдаг бол эш үзүүлдэг хүн чуулганыг босгон байгуулдаг аж.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Коринт 14:4
12 Iomraidhean Croise  

Итгэгчдэд дагалдах тэмдгүүд нь: Миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж, шинэ хэлээр ярих болно.


Тиймд амар тайвныг тогтоодог болон бие биенээ босгон байгуулдаг зүйлсийг мөшгөцгөөе.


өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүлэх, бас нэгэнд нь сүнсүүдийг ялгах, нөгөөд нь олон янзын хэл ярихуйг, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна.


Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшиг үйлдэхүй, дараа нь эдгээх бэлгүүд, туслахуй, удирдахуй ба олон төрлийн хэл ярихуйг тавьжээ.


Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж.


Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр үгүй бол би юу ч биш.


Тэрчлэн та нар сүнслэг зүтгэгчид учир чуулганы босгон байгуулалтад үүгээрээ гаргууд байхыг хичээ.


Тиймээс хэл ярихуй нь итгэгчдийн төлөө бус, үл итгэгчдийн төлөөх тэмдэг болдог аж. Эш үзүүллэг нь үл итгэгчдийн төлөө бус, харин итгэгчдийн төлөө юм.


Ах дүү нар аа, тэгвэл яах вэ? Та нарыг цуглах үед хүн тусбүрд дуулал, сургаал, илчлэл, хэл ярихуй ба тайлбарлах нь байдаг. Энэ бүхэн чинь босгон байгуулахын төлөө байг.


Харин эш үзүүлдэг хүн босгон байгуулах, урамшуулах, тайтгаруулахын тулд хүмүүст ярьдаг.


Би та бүхнийг хэл ярихуйгаар яриасай гэж хүсдэг ч, эш үзүүлэхийг чинь бүр ч илүү хүсдэг. Чуулган босгон байгуулагдахын тулд ярьснаа тайлбарлахгүй л бол хэл ярихуйгаар ярьдаг нэгнээс эш үзүүлдэг нь илүү агуу юм.


Lean sinn:

Sanasan


Sanasan