3 бүгд адилхан сүнслэг хоол идэж,
3 бүгд адилхан сүнслэг хоол идсэн бөгөөд
Тэднийг өлсөхөд Та тэднийг тэнгэрээс талхаар хангаж, Тэднийг ундаасахад Та тэдэнд хаднаас ус гаргаж өгсөн. Та тэдэнд өгөхөөр тангарагласан газрыг эзэмшихээр тийш очихыг тэдэнд айлдсан.
Тэдэнд зааварчлахын тулд Та сайн Сүнсээ өгөв. Та маннагаа тэдний амнаас салгасангүй. Та тэднийг ундаасахад ус өгсөн.
Гуйсанд Тэрээр бөднө шувууг авчирч, Тэнгэрийн талхаар тэднийг хангасан.
Израилийн хөвгүүд түүнийг хараад, юу болохыг нь мэдэхгүй учир бие биенээсээ —Энэ юу вэ? гэж асууцгаав. Мосе тэдэнд —Энэ нь та нарт идүүлэхээр ЭЗЭНий өгсөн талх юм.
Израилийн хөвгүүд хүн оршин суудаг газар очих хүртэл дөчин жил манна иджээ. Канаан нутгийн хязгаарт очих хүртэл тэд маннаг идсэн билээ.
ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно.
Хүн зөвхөн талхаар бус, харин ЭЗЭНий амнаас гарах үг бүрээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар чамайг хооллож байсан.