26 “Учир нь газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн нь Эзэнийх юм.”
26 “Учир нь дэлхий болон түүнийг дүүргэдэг юмс Эзэнийх юм”.
Би буцааж төлөхийн тулд хэн Надад өгсөн юм бэ? Бүхий л тэнгэрийн доорх нь Минийх юм.
Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн, Дэлхий хийгээд түүнд оршигч бүгд ЭЗЭНийх юм.
Би өлссөн байлаа ч чамд хэлэхгүй байсан. Учир нь ертөнц хийгээд Түүнийг дүүргэдэг бүхэн Минийх.
Хэрэв та нар одоо Миний дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах Миний үнэт өмч байх болно. Учир нь бүх дэлхий Минийх.
Мосе түүнд —Би хотоос гармагцаа ЭЗЭНд гараа сунгана. Аянга зогсож, мөндөр орохоо болино. Тэгэхэд та газар дэлхий ЭЗЭНийх юм гэдгийг мэдэх болно.
Хэрэв хэн нэгэн та нарт “Энэ нь шүтээнд тахисан мах” гэвэл та нарт хэлж өгсөн хүний төлөө мөн мөс чанарын төлөө түүнийг бүү ид.
Тэнгэр хийгээд тэнгэрсийн тэнгэр бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхэн чиний Бурхан ЭЗЭНийх юм.
Бурханы бүтээл бүр сайн. Тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол гологдох зүйл үгүй.
Биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд бүү найд, харин биднийг баясгах бүхнээр арвин хангагч Бурханд найд гэж энэ үеийн баячуудад тушаа.