Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 9:1 - Ариун Библи 2013

1 ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон хийе хэмээн санасан бүхнээ Соломон босгон барьж гүйцээсэнд,

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 Соломон ЭЗЭНий өргөө, хааны гэр болон хийе хэмээсэн бүхнээ босгон барьж гүйцээсэнд,

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 9:1
18 Iomraidhean Croise  

Соломон Египетийн хаан Фараоны хүргэн хүү болж, Фараоны охиныг аваад өөрийн гэр, ЭЗЭНий өргөө болон Иерусалимын эргэн тойрны хана хэрмийг бүхэлд нь барьж дуустал түүнийгээ Давидын хотод байлгав.


Дөрөв дэх жилийн Зив сард ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан билээ.


Соломон өөрийнхөө гэрийг харин арван гурван жил барьж, гэрээ өвч бүрэн гүйцээжээ.


Тэрээр Ливаны ойн модоор зуун тохой урт, тавин тохой өргөн, гучин тохой өндөр байшин барьжээ. Энэ нь дөрвөн эгнээ, хушин багана дээр баригдсан бөгөөд багананууд нь хушин хөндлүүдийг тулж байв.


Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломон хааны гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа өргөсөн алт, мөнгө болон сав суулгуудыг Соломон авчирч, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавилаа.


Найм дахь өдөр Соломон ард түмнийг буцаан явуулахад тэд хааныг ерөөв. Өөрийн зарц Давид хийгээд Өөрийн ард түмэн Израильд ЭЗЭНий үзүүлсэн бүхий л сайн сайханд баярласан, хөгжилтэй хүмүүс майхнуудадаа харьцгаалаа.


Соломон, ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний хоёр барилгыг барьсан хорин жилийн төгсгөлд


Тирийн Хирам хаан Соломоны хүссэн ёсоор хуш ба майлс модон дүнз, алт зэргийг түүнд нийлүүлж байсан тул Соломон хаан Хирамд Галилын нутагт хорин хот өгчээ.


мөн өөрт нь харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгт цэргүүд ба морин цэргүүдэд хуваарилан өгсөн хотуудыг байгуулжээ. Соломон Иерусалимд ч, Ливанд ч, өөрийн эзэмшлийн нутаг даяар бий болгоно гэж санасан бүгдээ байгууллаа.


Соломоныг залбирч дуусахад тэнгэрээс гал буун ирж, шатаалт тахилыг болон тахилуудыг шатаасан бөгөөд ЭЗЭНий сүр жавхлан өргөөг дүүргэв.


Ийнхүү Соломон, ЭЗЭНий өргөө болон хааны өргөөг дуусгаж, ЭЗЭНий өргөө болон өөрийн өргөөн дотор хийхээр зүрхэндээ төлөвлөсөн бүхнээ амжилттайгаар гүйцээв.


Соломон ЭЗЭНий өргөө болон өөрийнхөө өргөөг барьсан хорин жилийн төгсгөлд


Баалат болон Соломонд харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгт цэргийн хотууд ба морин цэргийн хотууд мөн Иерусалимд ч, Ливанд ч, өөрийн ноёрхлын бүх нутагт бий болгоно гэж санасан бүгдээ Соломон барьжээ.


Нүд минь хүсэмжилж буй бүгдээс би эс татгалзав. Ямар ч баяр цэнгэлээс би зүрхээ татаж байсангүй. Учир нь зүрх минь миний бүх зүтгэлд баяссан юм. Энэ л миний бүх зүтгэлийн шан харамж ажээ.


Би агуу үйлс хийж байлаа. Өөртөө байшингууд барьж бас усан үзмийн цэцэрлэг байгуулав.


Нүд юу харж байгаа нь сэтгэл юу хүсэж байгаагаас илүү чухал юм. Энэ нь бас хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг буюу.


Lean sinn:

Sanasan


Sanasan