Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 8:6 - Ариун Библи 2013

6 Тэгээд тахилчид ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газарт херубуудын далавчин доор байранд нь заллаа.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

6 Дараа нь тахилч нар ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун газар буюу хамгийн ариун газарт оруулан, херубуудын далавч доор байранд нь заллаа.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 8:6
21 Iomraidhean Croise  

Ингээд тэд ЭЗЭНий авдрыг дотогш авчран Давидын зориулан босгосон майхны голд байранд нь заллаа. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв.


Давид босож, херубуудын дээр залрагч түг түмдийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх ард олонтой Баале-иуда уруу явав.


Тэрээр өргөөний ар буюу хойморт дотоод ариун танхим буюу ариунаас ариун газар болгон хорин тохой хэсэг газрыг хуш модон банзаар шалнаас тааз хүртэл барьж босгов.


ЭЗЭНий гэрээний авдрыг залахын тулд өргөөний дотор талд дотоод ариун танхимыг бэлтгэжээ.


Тэрээр хос херубыг дотоод өргөөний голд залав. Херубуудын далавч нь дэлгэгдсэн бөгөөд нэг херубын далавч хажуу хананд, нөгөө херубын далавч нөгөө хажуу хананд хүрч байв. Тэдний далавч нь өргөөний голд хоорондоо шүргэн байлаа.


Ингээд Израилийн ахмадууд бүгд ирж, тахилч нар авдрыг өргөн авлаа.


Тахилч нар ба левичүүд ЭЗЭНий авдар, уулзалтын майхан ба дотор нь байсан бүх ариун эд зүйлсийг авчрав.


Херубууд авдар байгаа газрын дээгүүр далавчаа дэлгэсэн тул авдар болон дамнуургуудыг нь халхалж байв.


Тиймээс Бурхан ЭЗЭНээ эрэлхийлэхээр өөрсдийн зүрх, санаа сэтгэлээ хандуулагтун. Босож, ЭЗЭНий нэр алдарт зориулан баригдах өргөөнд ЭЗЭНий гэрээний авдар болон Бурханы ариун сав хэрэгслүүдийг оруулан тавихын тулд ЭЗЭН Бурханы ариун газрыг барьж босгогтун гэв.


Тэгээд тахилчид ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газарт, херубуудын далавчин доор байранд нь заллаа.


Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавиач. Херубуудын дээр залрагч аа, гэрэлтээч.


Бениамин, Ефраим, Бас Манассегийн өмнө хүчээ босгож Биднийг аврахаар ирээч!


ЭЗЭН захирдаг. Ард түмэн чичрэгтүн! Тэрээр херубуудын дээр заларна. Газар дэлхий ганхагтун!


Херубууд далавчаа дээгүүр дэлгэсэн бөгөөд эвлэрүүлгийн тагийг далавчаараа бүрхсэн байв. Тэд өөд өөдөөсөө харсан агаад херубуудын нүүр нь эвлэрүүлгийн таг уруу харсан байв.


“Херубуудын дээр залрагч Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН, Та дэлхий дээрх бүх хаанчлалын ганц Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн.


Түүнээс гадна, херубуудын далавчны чимээ нь Төгс Хүчит Бурханы ярих үеийн дуу хоолой мэт гаднах хашаанд хүртэл сонсдов.


Тэр гол танхимын өмнө түүний уртыг хэмжихэд хорин тохой, өргөн нь хорин тохой байв. Тэр надад —Энэ бол ариунаас ариун газар мөн гэж өгүүлэв.


Тиймээс ард олон Шило уруу хүмүүсийг илгээж, херубуудын дээр орших түг түмдийн ЭЗЭНий гэрээний авдрыг тэндээс авч ирэв. Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар Бурханы гэрээний авдрын хамт тэнд ирлээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan