12 Тэгээд Соломон —Үүл манан дунд Би оршмуй хэмээн ЭЗЭН айлтгалаа
12 Тэгэхэд Соломон —ЭЗЭН өтгөн үүлэн дотор оршино.
Тэнгэрсийг бөхийлгөж, Түнэр харанхуйг хөлдөө дэвссээр Тэр бууж ирэв.
Үүлнээс болоод тахилч нар үйлчлэлээ хийж чадахгүй байлаа. Учир нь ЭЗЭНий цог жавхлан ЭЗЭНий өргөөг дүүргэсэн аж.
Езра бүх хүмүүсээс дээр зогсож бүх хүмүүсийн нүдэн дээр номыг нээлээ. Тэр номыг нээмэгц бүх ард олон босож зогсоцгоов.
Үүлс ба түнэр харанхуй Түүнийг хүрээлнэ. Зөвт байдал ба шударга ёс Түүний сэнтийн суурь болой.
Бурханы байгаа түнэр харанхуйд Мосег ойртон очих үед ард түмэн хол зогсож байв.
Израилийн Бурхан, Аврагч минь, Үнэхээр Та Өөрийгөө нууцалдаг Бурхан юм.
ЭЗЭН, Мосед айлдахдаа —Хөшигний доторх ариун газарт, авдар дээрх эвлэрүүлгийн тагны өмнө тэрээр хэзээ ч хамаагүй орж болохгүйг ах Аарондаа хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү эвлэрүүлгийн таган дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.
Та нарыг ойртон очоод, уулын бэлд зогссонд тэр уул тэнгэр огторгуйд тултал дүрэлзэн шатаж, үүл бүрхэн манан буданд хучигдаж, тас харанхуй болсон.
ЭЗЭН эдгээр үгсийг уулан дээрх гал дотроос, үүлэн дотроос, гүн харанхуй дундаас, танай бүх чуулганд чанга дуугаар айлдсаны дараа өөр юу ч нэмж айлдсангүй. Тэгээд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Тэр бичээд, надад өгсөн.
Учир нь та нар хүрч болох уул өөд мөн дүрэлзэх гал, харанхуй, түнэр харанхуй, хуй салхи,