Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 8:11 - Ариун Библи 2013

11 Үүлнээс болоод тахилч нар үйлчлэлээ хийж чадахгүй байлаа. Учир нь ЭЗЭНий цог жавхлан ЭЗЭНий өргөөг дүүргэсэн аж.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

11 ЭЗЭНий цог жавхлан ЭЗЭНий өргөөг дүүргэсэн учраас тахилч нар үйлчлэлээ хийж чадахгүй байлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 8:11
22 Iomraidhean Croise  

Тэгтэл тахилч нарыг ариун газраас гарсны дараа ЭЗЭНий өргөөг үүл дүүргэв.


Тэгээд Соломон —Үүл манан дунд Би оршмуй хэмээн ЭЗЭН айлтгалаа


ЭЗЭНий цог жавхлан Бурханы өргөөг дүүргэсэн учраас үүлнээс болж тахилчид үйлчлэлээ хийхээр зогсож чадахгүй байлаа.


Өөрийнхөө үйлсийг зарц нартаа, Сүр жавхлангаа хүүхдүүдэд нь үзүүлээч!


Би тэнд Израилийн хөвгүүдтэй уулзах бөгөөд энэ газар Миний цог жавхлангаар ариусгагдана.


Тэгтэл уулзалтын майхныг үүл бүрхэн ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэлээ.


ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэж, дээр нь үүл багшран суусан тул Мосе уулзалтын майханд орж чадахгүй байв.


Уззиа хааны өөд болсон жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой сүмийг дүүргэж байхыг харлаа.


Дараа нь ЭЗЭНий цог жавхлан херубээс дээшлэн сүмийн босгыг чиглэсэн бөгөөд сүм үүлээр дүүрч, хашаа нь ЭЗЭНий цог жавхлангийн туяагаар дүүрэв.


Харагтун, Израилийн Бурханы цог жавхлан зүүн зүгээс ирж байв. Түүний дуу нь их усны чимээ мэт агаад дэлхий Түүний цог жавхланд гэрэлтэв.


Дараа нь намайг Тэр хойд дааман хаалгаар өргөөний урд дагуулж ирэв. Намайг харахад, үзэгтүн, ЭЗЭНий цог жавхлан нь ЭЗЭНий өргөөг дүүргэсэн байв. Би нүүрээрээ унав.


Мосе, Аарон нар уулзалтын майханд ороод, дараа нь гарч ирэн ард олныг ерөөлөө. Тэгэхэд ЭЗЭНий алдар хамаг ард олонд үзэгдэж,


Мосе —ЭЗЭНий алдар та нарт үзэгдэхийн тулд ЭЗЭНий хийгтүн хэмээн та нарт тушаасан зүйл энэ болой гэв.


Би бүх үндэстнийг сэгсэрнэ. Тэд бүх үндэстний эд баялагтай хамт ирнэ. Би энэ өргөөг цог жавхлангаар дүүргэх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдав.


Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.


Харин Ариун Сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн Бурханы суу алдрыг болон Бурханы баруун талд зогсож буй Есүсийг хараад, —


Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, хуульчлал, мөргөл ба амлалтууд нь тэднийх юм.


Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээрээ Эзэний алдрын тусгалыг тольдох мэт хараад, Түүний дүрд Эзэний Сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг.


Учир нь “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм.


Түүнд Бурханы алдар байлаа. Гялбаа нь үнэт чулуу мэт бөгөөд болор мэт тунгалаг, хаш чулуу шиг байв.


Хотод гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлэх бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan