Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 8:1 - Ариун Библи 2013

1 Дараа нь ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахын тулд Израилийн ахмадууд болон бүх овгийн удирдагчид буюу Израилийн хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүлэгчдийг Иерусалимд өөрийнхөө өмнө Соломон цуглуулав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 Соломон ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахаар Израилийн бүхий л ахмадуудад болон бүх овгийн удирдагчид болох Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдийг Иерусалимд өөр уруугаа цуглуулав.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 8:1
25 Iomraidhean Croise  

Харин тэд Наконы үтрэмд ирэх үед үхэр нь бүдэрсэн тул Узза гар сунган Бурханы авдарт хүрч, үүнийг түшив.


Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод тавигдсан билээ.


Тэгэхэд Соломон сэрсэн ба харагтун, энэ нь зүүд байв. Тэрээр Иерусалимд ирж, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө зогсож, шатаалт тахил ба эвийн тахил тахиж, бүх зарц нартаа зориулан найр хийжээ.


Тэгээд Давид тэр цайзад суусан тул энэ нь Давидын хот гэж нэрлэгдэх болжээ.


Давид ба Израилийн ахмадууд, мянгатын дарга нар Обед-едомын гэрээс ЭЗЭНий гэрээний авдрыг авч ирэхээр баяр хөөртэйгөөр явлаа.


Тэгтэл ЭЗЭНий гэрээний авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг хараад зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.


Давид өөрийн бэлтгэсэн газарт ЭЗЭНий авдрыг авчруулахаар бүх Израилийг Иерусалимд цуглуулав.


Давид Израилийн бүх түшмэд, овгийн захирагчид, хаанд бүлгүүдээр үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, тайганууд, хүчит эрс болон бүх нэр хүндтэй эрсийг Иерусалимд цуглуулжээ.


Хезекиа бүх Израиль, Иуда уруу хүн илгээж мөн Ефраим ба Манассе уруу захидал бичиж, Израилийн Бурхан ЭЗЭНд Алгасалыг тэмдэглэхээр Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнөө ирэхийг тэднээс хүсэв.


Долдугаар сар болоход Израилийн хөвгүүд хот хотдоо байсан бөгөөд ард түмэн бүгд нэг хүн мэт Иерусалимд цуглацгаав.


Сионд ЭЗЭНий нэрийг, Иерусалимд Түүний магтаалыг тунхаглахын тулд билээ.


Сионд оршигч ЭЗЭНд Магтаалыг дуулагтун. Түүний үйлсийг хүмүүсийн дунд зарлагтун.


Тиймээс Эзэн БУРХАН “Үзэгтүн. Би Сионд нэгэн чулууг, Шалгагдсан, үнэт, бат суурилуулсан суурийн булан чулууг тавина. Түүнд итгэгч нь үл тэвдэнэ.


Би зөвт байдлаа ойртуулна. Энэ нь хол биш байна. Аврал минь удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд алдраа өгнө.


Та нартай хамт овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүн болох нэг нэг хүн байх ёстой.


Иошуа бүх Израилийг, тэдний ахмадууд, тэргүүнүүд, шүүгчид болон түшмэдийг дуудан ирүүлж, тэдэнд —Би хөгширч нас өндөр болов.


Ингээд Иошуа Шехемд Израилийн бүх овгийг цуглуулан, Израилийн ахмадууд, тэргүүнүүд, шүүгчид ба түшмэдийг нь дуудсан бөгөөд тэд Бурханы өмнө ирж зогсов.


Энэ нь Бичвэрт “Харагтун. Сонгогдсон, булангийн үнэт чулууг Би Сионд тавина. Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй” хэмээсэн байдаг.


Lean sinn:

Sanasan


Sanasan