Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 5:4 - Ариун Библи 2013

4 Харин одоо миний Бурхан ЭЗЭН эргэн тойрныг минь амарлиулж, дайсан ч, гай зовлон ч үгүй боллоо.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

4 Харин одоо миний Бурхан ЭЗЭН эргэн тойронд надад амралтыг өгсөн бөгөөд дайсан ч, гай зовлон ч байхгүй боллоо.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 5:4
11 Iomraidhean Croise  

Яв, Миний зарц Давидад хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Миний оршин суух өргөөг чи барьж өгөх үү?


Соломоны амьдралынх нь турш Резон, Израилийн сөргөлдөгч байсан бөгөөд Хададын үйлдсэн шиг бузар мууг хийн, Израилийг зэвүүцэж байлаа. Тэр мөн Арамын хаан болжээ.


Соломон, голын наад талд орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, голын баруун талын бүх хааныг захирах эрх мэдэлтэй байв. Түүний харьяа эргэн тойронд амар амгалан байв.


Соломоны болон Хирамын барилгачид мөн гебалчууд чулууг засаж, өргөөний барилгад хэрэглэх дүнз ба чулуунуудыг бэлдэв.


Тэрээр Газ болон түүний хязгаар нутаг хүртэл, харуулын цамхгаас авахуулан бэхлэгдсэн хот хүртэлх бүх филистчүүдийг ялав.


Харагтун, чамд хүү төрөх бөгөөд тэрээр амар тайвны хүн байх болно. Би түүнийг эргэн тойрны бүх дайснуудаас нь энх тунх байлгах болно. Түүний нэрийг Соломон гэх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израилийг амар тайван, энх тунх байлгана.


Мөн Иерусалим хүчирхэг хаадтай байсан бөгөөд тэд Евфрат мөрний тэртээх бүгдийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв.


Түүний өдрүүдэд зөвт хүн цэцэглэж, Сарыг үгүй болтол Амар тайван ч арвин их болно.


Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.


Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар амар тайван байж, чуулган босгон байгуулагдаж, Эзэнээс эмээхүй хийгээд Ариун Сүнсний дэмээр амьдран, олширч өссөөр байв.


Ашдод болон түүний эргэн тойрны суурин ба тосгод, Газ болон түүний суурин ба тосгод, нэг нэг бүл болж Египетийн хил дагуух гол ба Их тэнгисийн эрэг газраар оршин байв.


Lean sinn:

Sanasan


Sanasan