Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 3:7 - Ариун Библи 2013

7 Одоо ЭЗЭН Бурхан минь ээ, хэдийгээр би балчир хөвгүүн боловч Та Өөрийн зарц намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон юм. Би хэрхэн орж гарахаа ч мэдэхгүй билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

7 Одоо ЭЗЭН Бурхан минь ээ, хэдийгээр Та Өөрийн боол намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон боловч би балчир хүүхэд юм. Би хэрхэн орж гарахаа ч мэдэхгүй билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 3:7
21 Iomraidhean Croise  

Урьд Саулыг бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдаж гардаг байсан. Тэгээд ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Израилийн удирдагч болно” гэж айлдсан гэж хэлэв.


Давид —Миний хүү Соломон балчир, чадал мөхөс байна. Гэтэл ЭЗЭНд баригдах өргөө бүх дэлхий дахинд алдаршин магтагдахаар маш сүрлэг байх ёстой юм. Тиймээс одоо би үүний бэлтгэлийг хангана гэв. Ингээд Давид өөд болохоосоо өмнө их хэмжээний бэлтгэлийг базаав.


Харагтун, чамд хүү төрөх бөгөөд тэрээр амар тайвны хүн байх болно. Би түүнийг эргэн тойрны бүх дайснуудаас нь энх тунх байлгах болно. Түүний нэрийг Соломон гэх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израилийг амар тайван, энх тунх байлгана.


Давид хаан бүх чуулганд —Бурханы цорын ганц сонгосон миний хүү Соломон нас балчир, туршлагагүй бөгөөд энэ сүм хүнд бус, харин ЭЗЭН Бурханд зориулагдсан тул ажил ч асар их байна.


Орох, гарах бүрийг чинь ЭЗЭН Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.


Сүйрлийн өмнө ихэмсэг зүрх. Алдрын өмнө даруу дорд байдал.


Хаан нь балчир, ноёд нь өглөөжин найрладаг гүрэн, ээ хөөрхий!


Би —Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би бага залуу тул Хэрхэн ярихыг мэдэхгүй гэв.


Харин ЭЗЭН, надад —«Би бага залуу» гэж бүү хэл. Учир нь чамайг илгээх газар бүрд минь чи явах болно. Чамд тушаах бүхнийг минь чи ярих болно.


Тэрээр цаг хийгээд хугацааг өөрчилдөг Тэрээр хаадыг босгодог бас унагадаг Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг, Хэрсүүд мэдлэгийг өгдөг.


Та хүмүүсээс хөөгдөж, орших газар тань хээр талын араатнуудтай хамт байж, та үхэр мэт өвс идэж, тэнгэрийн шүүдэрт норж, Хамгийн Дээд Нэгэн нь хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг ойлгох хүртэлээ та энэ мэтээр долоон цаг үеийг өнгөрөөнө.


Чи хүмүүсээс хөөгдөж, орших газар чинь хээрийн араатнуудтай хамт байх болно. Чи үхэр мэт өвс идэж, Хамгийн Дээд Нэгэн хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг ойлгох хүртэлээ чи энэ мэтээр долоон цаг үеийг өнгөрөөх болно” гэв.


Аяа хаантан, Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн.


Тэрээр хүмүүний хөвгүүдээс хөөгдөж, зүрх нь араатных шиг болжээ. Хамгийн Дээд Бурхан хүмүүний хаанчлалыг захирч, хүссэндээ түүнийг захируулдгийг ухаартлаа тэгсэн. Амьдрах газар нь зэрлэг илжигтэй хамт байж, түүнийг үхэр шиг өвсөөр тэжээж, бие нь тэнгэрийн шүүдэрт норсон.


ЭЗЭНий хотол түмэн хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн тэдний өмнө гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж мөн удирдан оруулах билээ гэв.


Үүд нь Би байгаа юм. Надаар орсон нь аврагдах болно. Орж гарч бэлчээр олно.


Тэрээр тэдэнд —Би өнөөдөр зуун хорин настай. Цаашид би гарч очиж чадахгүй. ЭЗЭН надад “Чи энэ Иордан голыг гаталж болохгүй” гэж айлдсан.


Харин бүх Израиль болон Иуда Давидыг хайрлав. Учир нь тэр тэдний тэргүүнд удирдан гарч явдаг бас ирдэг байв.


Lean sinn:

Sanasan


Sanasan