Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 3:13 - Ариун Библи 2013

13 Би бас чиний гуйгаагүй баян тансаг байдал, нэр хүндийг ч чамд өгч байна. Иймээс чиний бүх өдрүүдэд хаадын дундаас чамтай адил хүн байхгүй болно.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

13 Би бас чиний гуйгаагүй зүйлс болох баян тансаг байдал болон нэр хүндийг ч чамд өгсөн. Чиний бүх өдрүүдийн туршид хаадын дунд чамтай адил хүн байхгүй болно.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 3:13
14 Iomraidhean Croise  

Соломонд ганцхан жилийн дотор ирсэн алтны жин зургаан зуун жаран зургаан талант хүрч байв.


ЭЗЭН, Соломоныг бүх Израилийн нүдэн дээр өндөрт өргөмжилж, түүнээс өмнө Израильд ямар ч хаанд байгаагүй хаант засаглалын цог жавхланг түүн дээр цутгав.


Ийнхүү Соломон хаан эд баялаг, цэцэн мэргэн ухаанаараа дэлхийн бүх хаадаас үлэмж агуу болов.


Израилийн хаан Соломон эдгээр зүйлээр нүгэл үйлдээгүй гэж үү? Хэдийгээр олон үндэстнүүдийн дунд түүн шиг хаан байгаагүй, тэр Бурханаараа хайрлагдан, Бурхан түүнийг бүх Израилийн хаан болгосон боловч харь эмэгтэйчүүд түүнийг ч хүртэл нүгэл үйлдэхэд хүргэсэн.


Түүний баруун гарт нь урт удаан амьдрал Үүний зүүн гарт нь баялаг, алдар суу бий.


Тэргүүн дээр чинь нигүүлслийн хэлхээ тавина Тэрээр гоо үзэсгэлэнгийн титмийг чамд өргөн барина” гэж хэлсэн.


Хүсэл мөрөөдлөөс нь юу ч дутаалгүйгээр хүнд эд баялаг, хөрөнгө мөнгө, нэр алдрыг Бурхан өгчихөөд харин тэдгээрийг эзэмших эрхийг үл өгснөөр харь хүн түүнийг нь эдэлж баясах аж. Энэ нь хоосон агаад маш хяслантай зовлон юм.


Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.


Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?


Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд


Lean sinn:

Sanasan


Sanasan