Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 3:1 - Ариун Библи 2013

1 Соломон Египетийн хаан Фараоны хүргэн хүү болж, Фараоны охиныг аваад өөрийн гэр, ЭЗЭНий өргөө болон Иерусалимын эргэн тойрны хана хэрмийг бүхэлд нь барьж дуустал түүнийгээ Давидын хотод байлгав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 Дараа нь Соломон гэрлэлтээр дамжуулан Египетийн хаан Фараонтай холбоо тогтоож, охиныг нь авав. Тэрээр өөрийн гэр, ЭЗЭНий өргөө болон Иерусалим хотын хэрмийг бүхэлд нь барьж дуусгах хүртлээ хатнаа Давидын хотод байлгав.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 3:1
17 Iomraidhean Croise  

Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авсан нь одоо Давидын хот юм.


Харин Соломон хаан Фараоны охины хажуугаар моаб, аммон, едом, сидон, хит гэх мэт олон харь эмэгтэйг хайрладаг байлаа.


Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод тавигдсан билээ.


Израилийн хөвгүүд Египет нутгаас гарснаас хойш дөрвөн зуун ная дахь жилд, Израильд Соломоны хаанчлал тогтсоны дөрөв дэх жилийн Зив сар буюу хоёрдугаар сард Соломон, ЭЗЭНий өргөөг барьж эхэлжээ.


Соломон өөрийнхөө гэрийг харин арван гурван жил барьж, гэрээ өвч бүрэн гүйцээжээ.


Соломоны амьдарч байсан өөр хашаан дахь гэрийн үүдний танхим нь дотор талдаа барилгын хэлбэрийн хувьд дээрхийн адил байв. Соломон өөрийн гэрлэсэн Фараоны охинд ч энэхүү үүдний танхимтай адил гэрийг барьж өгчээ.


ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон хийе хэмээн санасан бүхнээ Соломон босгон барьж гүйцээсэнд,


Соломон, ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний хоёр барилгыг барьсан хорин жилийн төгсгөлд


Фараоны охин Давидын хотоос Соломоны түүнд барьж өгсөн гэрт ирмэгц Соломон Миллог барьжээ.


Тэгээд Давид тэр цайзад суусан тул энэ нь Давидын хот гэж нэрлэгдэх болжээ.


Иехошафат асар их эд баялаг, нэр хүндтэй байлаа. Тэрээр Ахабтай ураг холбож түүнтэй нэгдэв.


Тэгээд Соломон “Миний эхнэр Израилийн хаан Давидын өргөөнд заларч болохгүй. ЭЗЭНий авдар энд орсон болохоор энэ нь ариун газар юм” гээд Фараоны охиныг өөрт нь зориулан барьсан өргөөнд Давидын хотоос авчирчээ.


Тэд бидэнд хариулахдаа «Бид тэнгэр, газрын Бурханы зарц нар бөгөөд олон жилийн өмнө баригдсан байсан өргөөг бид дахин барьж байна. Израилийн нэгэн агуу хаан үүнийг барьж гүйцээсэн байсан юм.


бид дахин Таны тушаалуудыг зөрчиж, эдгээр жигшүүрт зүйлсийг үйлдэгч ард түмнүүдтэй ураг төрөл болно гэж үү? Биднийг нэг ч үлдэгсэдгүй, нэг ч зугтагсадгүй болтол бүү устгаач. Та бидэндээ ингэтлээ бүү хилэгнээч.


Тэднээс төрсөн гурав дахь үеийн хөвгүүд ЭЗЭНий чуулганд орж болно.


Lean sinn:

Sanasan


Sanasan